Ойрын жилүүдэд Орос улс “Руслан” Ан-124 тээврийн хүнд даацын онгоцны үйлдвэрлэлээ сэргээж, орос, украины хамтран бүтээсэн Ан-70 онгоцыг үйлдвэрлэж эхлэх юм байна. Хятадын тээврийн онгоцны зах зээл дээр Орос улс оролцоогоо өргөжүүлэх болно гэж Стратег, технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Ан-124 онгоц бол 1984 оноос Ульяновск хотын нисэх онгоцны үйлдвэрт бөөнөөр үйлдвэрлэж байсан дэлхийн томоохон тээврийн онгоцуудын нэг юм. ЗХУ задарснаас хойш энэ онгоцны үйлдвэрлэлийн хурд эрс буурсан бөгөөд 2004 оноос хойш шинэ Ан-124 онгоцыг угсраагүй юм. Туршилтын нэг онгоцыг оролцуулаад нийтдээ 56 ийм онгоц үйлдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар Ан-124 онгоцны шинэчилсэн хувилбарыг боловсруулж байгаа ба 2016 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэх юм.

Шинэчлэгдсэн Ан-124 онгоц 150 тонны даацтай байх ба кабины цахим техникийг төгөлдөржүүлсний дүнд баг нь 3 хүний бүрэлдхүүнтэй байх юм. Мөн онгоцны хөдөлгүүрийг шинэчлэсний дүнд нилээд хэмнэлттэй болсон байна. Оросын АЦХ болон тээврийн компаниудад 2030 он гэхэд жилд 70 ийм онгоц шаардлагатай болно гэж үзэж байгаа юм байна. Зөвлөлт засгийн үед үйлдвэрлэж байсан ульяновын “Авиастар-СП” заводад шинэ онгоцыг үйлвэрлэж эхлэх юм.

Мөн энэ үеэр Казань хотын нисэх онгоцны үйлдвэр дээр Ан-70 хийн турбиний тээврийн онгоц үйлдвэрлэж эхлэх бэлтгэл ажил хийгдэж байна. 2014 оноос үйлдвэрлэж эхлэх ба 2014-2016 онуудад энэ онгоцуудыг ЗХ-нд нийлүүлэж эхлэх юм. Ийм 60 онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа Орос улсын ЗХ анхны захиалагчид нь болно гэж ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яамны орлогч сайд Юрии Слюсарь ярьсан байна.

Нисэх, буух өндөр үзүүлэлтүүд нь Ан-70 онгоцны дауу тал нь гэж цэргийн асуудлаарх шинжээч Василий Кашин ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Ан-70 онгоцны дугуйн онцлог бүтэц нь шороон замаас хөөрөх, буух боломжийг олгож байгаа юм. Хүрхэд бэрх газар байлдааны ажиллагаа явуулах цэргийнхэнд энэ нь маш чухал юм. Үүнээс гадна энэ үзүүлэлт аврах албаныхан, нефтийн компаниуд зэрэг иргэний хэрэглэгчидэд нэн тохиромжтой юм. Одоо болтол дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байгаа зөвлөлтийн хуучин Ан-12 онгоцыг солихын тулд ЗХУ-ын үеэс Ан-70 онгоцыг боловсруулж эхэлсэн юм.

Шинэ онгоц нь Ан-12 онгоцыг бодвол хоёр дахин хүнд, 47 тонны даацтай мөн буух хөөрөх газар голдоггүй учир олон хэрэглэгчийн анхаарлыг татах боломжтой. Жишээ нь, одоогийн байдлаар Ил-76 онгоц худалдаж аваад ижил төрлийн Y-20 хүнд даацын онгоц бүтээгээд байгаа Хятад улсын хувьд Ан-70 онгоц сонирхолын нь татна. Хүрхэд бэрх улсынхаа баруун нутгуудад хэрэглэхийн тулд хятадууд энэ онгоцыг худалдаж авч л таараа.

Хятадын цэргийн тээврийн нисэх хүчнийг бүрдүүлж байгаа онгоцууд Түвд болон Шинжан-уйгарын өөртөө засах орны нисэх буудалдад бууж чадахгүй юм. Түүнээс гадна Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн хэд хэдэн арал дээр нисэх, буух зурвас барьсан ба одоогийн ашиглаж байгаа хүнд даацын онгоцууд хөөрч, бууж чадахгүй юм. Их даацтай, ямарч нисэх буудлаас хөөрч, буух чадвартай Ан-70 онгоцууд хятадын цэргийн тээврийн нисэх хүчний паркт ашигтэй нэмэлт болох бизээ.

Энэ онгоцыг Орос, Украин улсууд хамтран бүтээж байна. Хятад улс эдгээр хоёр улстай хамтын ажиллагааны асар их туршлагатай, ийм учраас онгоцыг шинэчлэх болон техникийн үйлчилгээ явуулахад ямарч асуудал үүсэхгүй гэж Стратег, технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин онцлон тэмдэглэлээ.