Өмнөд Солонгосын цэргийнэхэн газар дор БНАСАУ-ын их бууны цогцолбарыг устгаж мэдэх ойрын тусгалтай баллистик пуужинг зохион бүтээсэн тухай Өмнөд Солонгосын парламентын батлан хамгаалах асуудал эрхлэсэн комиссын гишүүн депутат орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Түүний хэлснээр Өмнөд Солонгосын армийн жанжин штабын төлөөлэгчид энэ оны 5-р сард шинэ пуужинг амжилттай хөөргэсэн тухай комиссын гишүүдэд мэдээлсэн байна. Цэргийнхэн ийн пуужин бөөнөөр үйлдвэрлэх бодолтой байна гэж хууль тогтоогч онцлов. Пуужин 100 км зайны тусгалтай. Пуужин газар дээрх онилон чиглүүлэх системийг хэрэглэж, байд ойртох тусам радиоцахим саадыг давж мэднэ. Пуужинг шинэчлэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын армийн жанжин штаб мэдэгдэв. Гэвч одоо ч мөн пуужин газар дорхи хонгилыг устгах чадвартай байна.