Өнөөдөр хятадын 11 хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгисийн Японы хяналтад байгаа Сэнкаку (Дяоюйдао) арлууд орчмын усанд цөмрөн орсон тухай Японы эргийн манааны газраас «Франс Пресс» агентлагад мэдээллээ. Орон нутгийн цагаар 16 цаг 30 минутад хятадын 10 хөлөг онгоц Ёцуризима арлын ойролцоо харагдсан тухай японы төлөөлэгч өгүүлжээ. Урьд хятадын эргүүлийн хөлгийг энд ажигласан байна.