Японы Фукуока хот дахь БНХАУ-ын консулын газар руу утаат бөмбөг шидсэн япон залууг цагдаагийнхан баривчилсан байна. Өчигдөр энэ үйл явдал болжээ. “Киодо” агентлагийн мэдээлж байгаагаар 21 настай Юя Фудзита БНХАУ-ын консулын газрын байр руу хоёр утаат бөмбөг шидсэн байна. Дараа нь япон залуу нуугдсан боловч нэг цагын дараа цагдаагийн газар өөрөө ирж буруугаа хүлээсэн байна. Хятадад японы үйлдвэрүүдийг хятадууд эвдлэн сүйтгэж байгаа учир ийм ажиллагаа явуулсан гэж тэр ярьсан байна. Хятадын консулын газрынхан хэлмэгдээгүй байна. Хятадад японы эсрэг олон мянган хүний жагсаал долоо хоног үргэлжилж байна. Зарим нэг тохиолдолд эмх замбараагүй байдал бий болж эвдрэл сүйтгэл үйлдэж байна. Эсэргүүцлийн жагсаалаас болж хятадад ажиллаж байгаа японы олон үйлдвэр, компаниуд ажлаа түр зогсоогоод байна. Өөрсдийн эх оронч сэтгэлээ хуулийн дагуу соёлтой илэрхийлхийг БНХАУ-ын төр засаг ард түмэндээ олон удаа сануулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Япон улсын засгийн газар маргаантай байгаа Сэнкаку ольтриг арлын гуравыг нь хувь хүмүүсээс худалдан авч улсын болгосны дараа Хятадад олныг хамарсан жагсаал цуглаан эхэлсэн юм. Зүүн Хятадын тэнгис дэх энэ арлыг хятадууд Дяоюйдао гэж нэрлэдэг бөгөөд тус улсын салшгүй хэсэг гэж үздэг юм.