Ливан улсын иргэн Жозеф Руфаель болон түүний хамтран амьдрагч Ольга Петрова нарыг хүний наймаа хийсэн хэргээр ОХУ-ын БН Чуваш улсын Новочебоксар хотын шүүхэд шүүх болно. Тэд Ливан улс руу хоёр орос эмэгтэйг явуулсан бөгөөд тэдний нэгийг тэнд янхны газар албадан ажилуулсан гэж тэднийг буруутгаж байгаа гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Хоёр хүнийг ашиглах зорилгоор ОХУ-ын хилийг давуулж, хууль бусаар гадаад удаан байлгаж, хүчирхийлэхээр заналхийлсэн гэсэн хэргээр Ливан улсын иргэн болон түүний хамтран амьдрагчийг эрүү үүсгэн шүүж байна гэж хавтаст хэрэгт өгүүлсэн байна.