“Санба” хар салхинаас болж ОУ-ын Приморын хязгаарт нэг сард унах ёстой хур тундас нэг хоногт унасан гэж тус хязгаарын ус цаг уурын удирдах газраас мэдээлсэн байна. Приморын хязгаарын нийслэлд нэг хоногийн дотор 107 мм хур тундас унаснаас 87 мм нь шөнө унасан гэж цаг уурчид үзэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөдөр хар салхи Приморын өмнөд хэсэгт арай намжих юм байна. Усархаг борооноос болж Уссури, Арсеньевск, Илистой, Раздольный голуудын эхээр усны түвшин 1-1,5 метрээр дээшилсэн байна. Эдгээр голуудын адгаар 2-5 хоногийн дараа усны үеэр болно. Зарим нэг газар хүчтэй салхинаас болж цахилгаан дамжуулах шугам тасарсан байна. Энэ хар салхинаас болж Владивосток хот болон орчмын хотуудын байшингуудын доод хэсэг усанд автсан байна. Байгалын гамшигийн хор уршгийг арилгах ажил эхлээд байна. “Санба” хар салхи 9-р сарын 10-нд Филиппин улсад бий болсон юм. Номхон далайн баруун хойд хэсэгт энэ улиралд ийм хар салхи 16 дахь удаагаа болж байна.