НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад улсуудын төлөөлөгчид Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд Монгол улсын цөмийн зэвсэгггүй статусыг баталгаажуулах угтан тосох тунхаглалд тус улсын төлөөлөгчидтэй хамт гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгийн дагуу Монгол улсын цөмийн зэвсэгггүй статусыг зөрчих ямар нэгэн үйл ажиллагааг гаргуулахгүй байх баталгааг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд батлан дааж байгаа бөгөөд Монгол улс өөрийн зүгээс энэ статусаа хадгалах үүрэг хүлээж байгаа юм байна. Энэ тунхаглалыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд гардуулах болно. Цөмийн зэвсэгтэй “тав” 1995 онд Монгол улсын аюулгүй байдлын баталгааг батлан даасан ба 1998 оны 12-р сарын 4-нд НҮБ-ын ЕА тогтоолдоо МУ-ын цөмийн зэвсэггүй статусыг бүртгэж авсан юм.