Сирид дэлхийн соёлын дурсгалуудыг хулгайлж байна. Хэт даврагсад тэдгээрийг зэр зэвсгээр сольж байна. Эртний дурсгалуудыг хулгайлж хууль бусаар худалдах ажиллагааг тогтоон барихыг засгийн газар оролдож байна гэж Сирийн соёлын өвийг хадгалах газрын ерөнхий захирал Маамун Абдулькарим «ОДХ» радиод мэдэгдлээ

Сирид иргэний дайн эртний дурсгалын хар зах зээлийн ажиллагааг гааруулав. Хэт даврагсад дурсгалуудыг хулгайлж, зэвсгээр сольж байна. Энэ асуудал сирийн хямрал гүнзгийрэх тусам хурцдаж байна гэж Маамун Абдулькарим анхааруулан хэлээд: «Сирид соёлын 10 мянга орчим дурсгал байгаа. Дээрэмчид гол төлөв том хот тосгодоос холгүй орших дурсгалуудыг эвдэн хулгайлж байна. Тэгж ашиг олохыг олонхи гэмт хэрэгтэн оролдож байна. Тэднийг тогтоон барихыг хууль сахиулах байгууллагууд ба цэрэг оролдож байна. Гэмт хэрэг үйлдэх үеэр дээрэмчдийг газар дээр нь удаа дараа баривчлав. Гэвч тэднийг шийтгээгүй учир дурсгалуудыг тонон дээрэмдсээр байна. Эртний хэдэн шилтгээнд бас хохирол учруулжээ. Зэвсэгт этгээдүүд тэдгээрийг буудаж нураасан байна» гэв

Дайн хийж байгаа боловч Сирийн засгийн газар туухийн хамгийн үнэтэй үзмэрүүд бүхий музейнуудийн аюулгүй байдлыг хангаж байна гэж сирийн түшмэл мэдээллээ. Эдгээр үзмэрийг аюулгүй газарт шилжүүлээд байна.

Гэсэн ч ашиг олохыг сонирхогч хэт даврагсад төдийгүй хулгайлж дадсан наймаачид Сири улсыг сөрөн зогсож байна гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлээд: «Дундад зууны ба ром, грекийн эртний дурсгалууд тэнд байна. Соёлын үнэт дурсгалуудыг тонон дээрэмдэж дадсан улсууд тухайлбал Ирак, Афганистан, Ливийн хэдэн мянган хэт даврагч тэнд байгаа нь тохиолдлын хэрэг биш. Тухайн үед эдгээр улсын үндэсний бараг бүх музей, археологийн хүрээлэнгийн үзмэрүүдийг хулгайлсан юм. Ингэж дадсан этгээдүүд сирийн нутаг дэвсгэрт хар зах зээлийн наймааг эрчимжүүлэх өргөн бололмтой болсон» гэв.

Шинэ дайны үед эртний дурсгалууд л эвдрэн устгагдаж байна гэж Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн дорно дахиныг судлагч Сергей Демиденко хэлээд: «Түүхийн дурсгалын хууль бүс наймаа бол тогтворгүй үед хурцддаг асуудал юм. Иракад ч Ливид ч тийм байсан. Одоо Сирид хэрэг явдал давтагдаж байна. Соёлын өвийн эх сурвалжийг хэвээр хадгалах нь зайлшгүй чухал. Миний бодоход энэ нэн чухал асуудлыг ямар нэг аргаар шийдвэрлэх хэрэгтэй» гэв.

Урьд аялал жуулчлал Сирийн бүх орлогын 12 хувийг хангаж байсан. Тус улсын соёлын өвийг тонон дээрэмдэх нь аялал жуулчлалыг ахин сэргээж хөгжүүлэх аргагүй болгож мэднэ. Дэлхийн соёл хүн төрөлхөтний соёл иргэншлийн түүхийн үнэлж барашгүй ач холбогдолтой дурсгалуудыг бүрмөсөн алдах юм.