Киргизид болсон Террорын эсрэг ШХАБ-ын бүс нутгийн зөвлөлийн хуралдаанаас Орос улс мөн зөвлөлийг даргалах шийдвэр гаргав.Одоогоос 10 жилийн өмнө байгуулсан Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа одоогоор терроризм, хэт даврагч үзэлтэй хийх тэмцлээр хязгаарлагдсан байна. Олон улсын эвслийн хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш мансууруулах бодисыг их хэмжээгээр шургалуулан тээвэрлэх ноцтой аюул бүс нутагт тулгарахыг Москва анхааруулав.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд ШХАБ-ын сүлчийн дээд хэмжээний уулзалт дээр терроризм, мансууруулах бодисын тээвэрлэлт, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх иж бүрэн төвийг ШХАБ-ын хүрээнд байгуулахыг санаачласан билээ.

Тухайн үед Хятад улсаас санал болгосон «гурван хор хөнөөл- терроризм, хэт даврагч ба салан тусгаарлах үзэлтэй тэмцэх» үзэл баримтлал цаг үеийн шаардлагаас хоцросонд шинжээчид аль хэдийнэ анхаарлыг хандуулав. Тэмцлийн хүрээ өргөжив. Мансууруулах бодисын наймаа гаарч, террористуудын ажиллагаа идэвхжсэн нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна. Гэвч Орос улс мансууруулах бодис болон улс дамнасан өөр аюултай тэмцэхийн тулд шинэ шинэ байгууллага ШХАБ-ын хүрээнд бий болгохыг шаардахгүй байна.

Иймээс Москва Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлийг мансууруулах бодистой тэмцэх ажлыг уялдуулан зохицуулах үүрэгтэй болгож, иж бүрэн төв болгон хувиргахыг санаачласан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин «ОДХ» радиод мэдэгдэв. Тэгснээр мансуурулах бодисын аюултай тэмцэх олон улсын хүчин чармайлтаас хоцросон явдлыг арилгах боломж ШХАБ-д олгоно гэж шинжээч үзэж байна: «Орос улс Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлийг даргалах нь байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх үр дүнтэй болох юм.

Одоо мансууруулах бодисыг тээвэрлэх ажиллагааг тасалдуулан зогсоох орос –америкийн төслийг Афганистаны хойд нутагт хэрэгжүүлж байна. Саяхан энд Орос, АНУ-ын тусгай албад мансууруулах бодисын наймаачдын түшиц газрыг устгав. Тус зөвлөл эл чиглэлээр АНУ-тай хамтран ажиллахыг санаачилж болзошгүй. Орос улс зөвлөлийг даргалах үеэр мансууруулах бодисын тээвэрлэлттэй хийх тэмцэл бусад чиглэлийг бодоход давамгайлж болзошгүй» гэж Сергей Лузянин үзэж байна.

Афганистанаас их хэмжээгээр гаргах мансууруулах бодисын аюул ийн арга хэмжээ авахад хүргэж байна. Сергей Лузянины дурдсан ганц арга хэмжээний үр дүнд 180 кг героин. 1500 кг морфин, 1200 кг хар тамхи болон хар тамхины үүхий эд-намуу цэцгийн 2000 кг үр хууль бүс эргэлтээс гаргаж, мансууруулах бодисын зургаан лабораторийг устгажээ. Мансууруулах бодисын наймаа маш их орлоготой учир газар авч байна.

Түүнээс гадна Афганистанд улс төрийн тотворгүй байдал, эвдрэл сүйрэл, хоцросон дэд бүтэц оршин суугчдыг хар тамхины намуу цэцэг тариалж, ахин боловсруулахад тухирч байна. Намуу цэцгийн талбай Афганистантай хил залгаа тажикистаны мужуудад ойртсон явдал сэтгэлийг түгшүүлэв. Энэ нь ШХАБ-ын бүх улсад шууд аюул учруулсан. Эдугээ ШХАБ Афганистанаас гаргах мансууруулах бодисын аюулыг арилгахыг сонирхогч байнгын гишүүн ба ажиглагчийн статустай улсуудыг нэгтгэж байна.