Япон Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Дяоюйдао (Сенкаку) арлуудыг улсын мэдэлд авсныг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Хятадад эрч хүчээ авч байна. Үүний хариуд Токио хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, эдгээр арал аюулгүй байдлын тухай япон-америкийн гэрээний үйл ажиллагаанд хамрагдаж байгааг анхааруулав.

Гэвч Хятадад эсэргүүцэл гаарч байна. Өчигдөр тус улсын бараг 60 хотод Японы эсрэг жагсаалд наанадаж 100 мянган хүн оролцов. Хамгийн өргөн цар хүрээтэй тэмцэл хөдөлгөөн Шэньжэн, Гуанжоуд болжээ. Тэнд японы капитал чухал байр суурь эзлэсэн. Эдгээр хоёр хотын гудамжуудад тус тус 10 мянган хүн гарав. Эсэргүүцэгчид японы бараа таваарын дэлгүүр, японы хоол ундны ресторануудыг устгав. Улс даяар «Тойота», «Ниссан», «Хонда» авто концернуудын төлөөлөгчдийн газруудын дэргэд 100 гаруй машиныг шатаажээ. Шэньжэнд цагдаа нартай мөргөлдэв. Тэд ус шурших төхөөрэг, нулимс асгаруулах хий хэрэглэжээ.

«Хятадыг хамгаалая!», « Японы милитаризм сөнөгтүн!», «Японы бараа таваарыг худалдан авахаас татгалзая!» гэж өнөөдөр жагсагчид Бээжинд суугаа Японы элчин сайдын яамны дэргэд хашгирав. «Манай арлуудыг булаан эзлэсэн япон чөтгөрийг» шийтгэх уриа лоозон сонсогдов. Нар мандах дэвсгэрт тарган гахай зурсан зурагт хуудас харагдав. Японы элчин сайдын яамны байшин руу устай лонх, өндөг шидсэн байна.

Үүний хариуд Бээжин Гуанжоу, Шэньжэн дахь японы сургууль, үйлдвэрийн газрууд ажлаа наанадаж лхагва гариг хүртэл тур зогсоов. Тухайлбал Canon, Panasonic компаниудын үйлдвэрүүдийг хаажээ. Өнгөрсэн амралтын өдрүүдэд Panasonic пуусийн гурван үйлдвэрт нэг зэрэг халдав. Нэгэн үйлдвэрийг бараг бүрмөсөн устгаж, хэсэглэчилэн шатаав. Мэргэжилтнүүд хохиролын хэр хмжээг тогтоосны дараа л эдгээр үйлдвэр ажлаа сэргээнэ.

Хоёр талын харилцааг хэвийн болгосноос хойш 40 жил өнгөрсний дараа харилцаа урьд өмнө үзэгдээгүй аюултай хурцдсан гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов хэлээд: «Японы эсрэг тэмцэл хөдөлгөөн хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү. Байдал дайн дэгдээх хүртэл даамжрахгүй. Талууд маргааны хүрээнд байлдааны биш эргүүлийн хөлөг онгоцуудыг хэрэглэж байгаа нь мөргөлдөөнийг тогтоон барих хүслийг тусган харуулав. Зэвсэгт хүчин хэрэглэх нь хямралыг гааруулах өөр үе шат болж мэднэ» гэв.

Байдлаас харахад өнөөдөр японы удирдлага япон-хятадын харилцаа хурцдсан асуудлыг АНУ-ын БХ-ын сайд Леон Панеттатай хэлэлцсэн байна. Арлуудын тойрны байдал аюулгүй байдлын тухай япон-америкийн гэрээний үйл ажиллагаанд хамрагдаж байна гэж Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба уулзалтын дараа мэдэгдэв. Бүр 1960 онд гарын үсэг зурсан гэрээ Японд халдан довтлосон хэрэг явдлыг өөрий нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг хэмээн үзэх боломж АНУ-д олгов.

Энэ нь Токио АНУ хоёроос хийсэн ийн анхны мэдэгдэл биш. Вашингтон хоёр талын маргаанд хөндлөнгөөс оролцож байна гэж Бээжин үзэж, эрс хатуу хариу өгч байна. Иймээс Японы ГХЯ-ны тэргүүний мэдэгдэл Хятадад үндэсэрхэг үзэл санааг гааруулж, тэмцэл хөдөлгөөнийг шатлан өргөжүүлж болзошгүй. Хятадын тал Пентагоны тэргүүн Бээжинд айлчлах үеэр үүнийг тайлбарлахыг шаардах бололтой. Панетта Токиогоос Бээжинд очих юм.

Айлчлалын протоколыг одоогоор зарлан мэдээлээгүй боловч ажиглагчид БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин 10 өдөр харагдахгүй байснаа өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт олны өмнө гарч ирсэнд анхаарлыг хандуулав. Тэрээр 9-р сарын 4-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй хийх уулзалтаа болиулсан билээ. Си Зиньпинийг Ху Зиньтаогийн залгамжлагч хэмээн үздэг. Америкийн талаархи мэргэжилтэн хэмээн шинжээчдийн үзэж байгаа Си Зиньпин л Японтой санал зөрсэн асуудлаар Хятадын байр суурийг Леон Панеттад мэдээлэх байх.