Орос-Казахстаны хил орчмын Оренбург мужид тахь өсгэх газрыг байгуулна. Тахь онгон байгалийн нөхцөлд аль хэдийнэ үгүй болсон юм.

Тахь бол зэрлэг морины нэг төрөл мөн. Оросын жуулчин, байгаль судлаач Николай Пржевальский түүнийг ХIХ зууны 2 дахь хагаст Монголд нээжээ. Харин тэжээмэл морин 64 хромосомтой байхад тахь 64-тэй нь хожим илрэв.

Одоогоос 1000 гаруй жилийн тэртээ эдгээр амьтан Евразийн өргөн нутагт суурьшсан байв. 1960-д онд тахь онгон байгальд байхаа болив. Тэр үед зөвхөн Хятад Монголын хил орчмын Зүүн Гарын элсэн цөлд хадгалагдаж байв. Эдүгээ дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд дөнгэж 2000 орчим тахь байгаа. Амьтны хүрээлэнгийн тахь гаралтай ийн 300-400 орчим морь Монгол, Хятадын тал нутагт суурьшсан юм. Бүх амьтны хүрээлэн, өсгөх газрын тахины тухай мэдээллийг Прага хотноо жил дутам хэвлэн гардаг уултрийн тухай номд нэгтгэж байна.

Одоо тахь өсгөж буй орнууд ШУ-ны үүднээс тун сонирхолтой амьтны тоо толгойг арвижуулах үүрэг олон улсын хэмжээнд авсан юм. 2010 онд Оренбург мужид тахь байгалийн нөхцөлд ахин өсгэх хосгүй төслийг хэрэгжүүлж эхлэнэ. Энд тахь ХIХ зууны эхээр суурьшиж байсан хийгээд хөдөө аж ахуй хөгжснөөр сөнсэн юм. Оросын ШУА-ийн эрдэмтэд бур 90-д оны сүүлээр ийн санал дэвшүүлсэн билээ. «Оренбургийн тарпан» хэмээн төслийг нэрлэжээ. Тарпан бол тахины нэг төрөл юм.

Одоо Оренбург мужид төслийг хэрэгжүүлэхийн тулд цэргийн буудлагын талбар байсан 16,5 мянган га бүхий газар талбайг түрээслэв. Тахь онгон байгальд буцах нөхцлийг бүрдүүлэх төв энд орших юм. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр тахь сэргэн өсгөхэд 30 сая орчим рубль буюу бараг 1 сая доллар шаардагдаж байна. Прага, Берлиний амьтны хүрээлэнгүүдээс энд өсгэж арвижуулах тахь үнэ төлбөргүй олгоно.