Өнөөдөр Өмнөд Солонгосын цэргийн тэнгисчид Оросын Алс Дорнодын Владивосток хотноо «Номхон далайн флотын байлдааны гавьяа» дурсгалын мөнхийн галд хэлхээ цэцэг өргэв. Өчигдөр тэд «Чхунмугон Ли Сун Сан» эскадрын мина зөөгч хөлөг онгоц ба «Тэчхон» ачаа тээврийн хөлөгээр тус хотод очжээ. Дэд адмирал Пак Мун Ёнг тэргүүтэй төлөөлегчид хотын захиргаанд очиж, Владивостокыг Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны төвийн хувьд хөгджүүлэх хэтийн төлөвтэй танилцав. Өчигдөр өмнөд солонгосын хөлөг онгоцуудын багийн гишүүд болон дадлага хийж буй сурагчид хотын байдалтай танилцав.