Олон улсын сансрын станцад багийн гишүүд ажиллах хугацааг сунгах асуудлыг бараг боловсруулж дууссан гэж өнөөдөр Москвад Холбооны сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр 2015 онд ОУСС дээр сансрын нисэгчдийн ажил нэг жил үргэлжлэнэ. Мөн «Союз-ТМА-06М» жолоодлогот сансрын хөлгийн нислэгийг техникийн шалтгаанаар 10-р сарын 15-аас мөн сарын сүүлийн өдрүүд хүртэл хойшлуулсан тухай тэрээр мэдээлэв. «Союз-ТМА-06М» сансрын хөлгийн нэгэн багажийг солих шаардлага гарчээ. «Союзын» нислэгийг хойшлуулсан явдал мөн тэр өдрүүдэд америкийн «Дрэгон» арилжааны сансрын хөлөг нислэг хийж эхлэхийн тойрны түгшүүртэй байдлыг намжаана гэж Поповкин үзэж байна. «Тэгснээрээ бид эдгээр хоёр сансрын хөлгийн цаг хугацааны хувьд давхцах нислэгийн өдөр хугацааг зааглана» гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн хэлэв.