Хятад, Японы хооронд маргаан үүсгэсэн Зүүн Хятадын тэнгисийн Сэнкаку арлууд аюулгүй байдлын тухай япон-америкийн гэрээгээр хамгаалагдсан гэж Токио Вашингтон хоёр санал нэгтэй үзэж байна гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Токиод айлчилж байгаа Пентагоны толгойлогч Леон Паннетатай уулзсныхаа дараа мэдэгдлээ. Эдгээр арал хэлэлцээний гол сэдэв болоогүй ч эл асуудлаар Япон АНУ-ын санал нийцэж байгааг тэмдэглэсэн гэж дипломат ажилтан хэллээ. Хятад Дяоюйдао гэж арлуудыг нэрлэж, нутаг дэвсгэрий нь нэг хэсэг хэмээн үзсэн учир Бээжин, Токиогийн хоорондын дипломат маргаан гаарснаас хойш ийнхүү тайлбарлажээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадад олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнэв. «Японы эсрэг жагсаал урьд өмнө үзэгдээгүй цар хүрээтэй болсон. Эсэргүүцлийн ажиллагаа хүч хэрэглэх хүртэл даамжрав. Үүний улмаас БНХАУ дахь японы охин компаниудад нэлээд их хохирл учрав. Зохих арга хэмжээ авахыг хятадын засгийн газраас ахин хүсч байна. Хууль ёсыг даган мөрдөхийг ахин шаардаж байна» гэж Гэмба хэлэв. Токиод хэлэлцээ хийхээр хүрэлцэн очсон Пентагоны тэргүүн Леон Панетта талуудад хандан тэсвэр тэвчээртэй байхыг уриалаад ямар ч алдаа хүч хэрэглэхэд хүргэж, бүс нутагт мөргөлдөөн үүсгэж мэднэ гэж анхааруулав. Панетта Японы Батлан хамгаалахын сайд Сатоси Моримототой өргөн цар хүрээтэй хэлэлцээ хийнэ.