МАГАТЭ-гийн Ерөнхий бага хурлын жил дутмын ээлжит чуулган өнөөдөр Вена хотноо нээгдэнэ. Дэлхийн 155 улсын төлөөлөгчид атомын энергийн хөгжил ба цөмийн тэргүүний технологийг нэвтрүүлэх асуудлыг ажлын долоо хоногийн турш авч үзэж хэлэлцэнэ. БНАСАУ-ын цөмийн асуудал болон атомын зэвсгээс чөлөөтэй бүс Ойрхи Дорнодод байгуулах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд онцгой байр эзлэж байна. «Росатом» улсын корпорацын удирдагч Сергей Кириенко Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Өнөөдөр тэрээр эх орныхоо цөмийн салбарын байдлын тухай илтгэл тавих юм. Оросын тал шинжилгээ судалгааны салбарт МАГАТЭ-тэй хамтран ажиллах тухай хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.