«Лалын ажилтнууд гэм зэмгүй байна» гэдэг киног эсэргүүцэж Карачи хот дахь АНУ-ын консулын газрын дэргэд эсэргүүйцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж пакистаны хэт даврагсад эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүн амь үрэгдснээс хойш зарлан мэдээлэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр лалын намууд Карачид АНУ-ын консулын газрын дэргэд олон мянган хүний жагсаалыг зохион байгуулжээ. Консулын газарт дайран орохыг жагсагчид оролдов. Цагдаа нар бороохой, нулимс асгаруулах хий хэрэглэж, ус шуршив. Мөн удаа дараа хий буудсан байна. Цагдаа нартай мөргөлдсний уршгаар нэгэн жагсагч амь үрэгдэж, наанадаж 11 хүн шархдаж бэртэв. Хэвлэлийн мэдээнүүдээс харахад АНУ-ын консулын газарт хохирол учирсангүй. Цагдаагийн газраас хатуу арга хэмжээ авч байгаа боловч лалын радикал үзэлтнүүд жагсаалд оролцогч амь үрэгдсэнтэй холбогдуулан гурван өдрийн гашуудал зарлаж, эсэргүүцлээ үргэлжлүүлэх бодолтой байна. Зөнч Мухаммедыг басамжласан «Лалын шажинтнууд гэм зэмгүй байна» гэдэг киноны хэдэн ангийг интернетээр үзүүлснээс хойш олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улсад өрнэв. Эсэргүүцлийн жагсаал цуглаан Египет, Йемен улсуудад гаарав. Мөн Судан, Тунис, Пакистан, Бангладеш улсууд эсэргүүцлийн арга хэмжээнд нэрвэгдэв. Ливийн Бенгази хотод радикал үзэлтнүүд АНУ-ын консулын газрыг дайрсны улмаас дөрвөн хүн түүний дотор АНУ-ын элчин сайд амь үрэгдэв.