Өнөөдөр НҮБ-ын хүний эрхийн зөвлөл хуралдаж, сирийн мөргөлдөөний асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Үүний өмнө НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхлэсэн дээд комиссар Нави Пиллай сирийн засгийн газар ба сөрөг хүчин хүч хэрэглэх ажиллагааг гааруулсныг буруушаав. «Энгийн номхон хүн амыг сүйдэх уршигтай мөргөлдөөн Сирид үргэлжиж байгаад сэтгэл гүнээ тугшиж байна» гэж тэрээр мэдэгджээ. «Ийн ажиллагаа цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхөтний эсрэг гэмт хэрэг болж байгаа нь сэтгэлийг түгшүүлсэн» гэж тэрээр нэмж хэлэв. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхлэсэн дээд комиссарын хэлснээр «засгийн газрын эсрэг хүчин хууль зерчиж, хүмүүсийг эрүүдэн хөнөөж, сүүлийн үед гараар хийсэн тэсрэх зэвсэг хэрэглэж байгаа нь тун аюултай». Тэрээр сирийн засгийн газарт хандан ийн бүх ажиллагааг мөрдөн байцаах биеэ даасан комиссын гишүүдийг улс орондоо саадгүй оруулахыг уриалав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлж, Сирид цэргийн гэмт хэрэг үйлдэгсдийн хэргийг шүүхэнд шилжүүлэхийг уриалжээ. Сирийн хүний эрхийн ажиглагчдын зөвлөлийн мэдээлснээр өнгөрсөн онд Сири эмх замбараагүй байдалд орсноос хойш 23 мянга гаруй хүн амь үрэгджээ. Гэвч НҮБ-аас хэлмэгдэгсдийг тоолоохоо больсон учир хүний эрхийг хамгаалагчдын тоо баримтыг шалгах аргагүй болсон. Гаднаас сайн зэвсэглэсэн хэт даврагсадтай тэмцэж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэв.