ОУСС-ын багийн гишүүн гурван сансрын нисэгч бүхий «Союз ТМА-04М» жолоодлогот сансрын хөлгийн буулгах аппарат өнөө өглөө дэлхийд буув. Сансрын нисэгчид Казахстаны урьдчилан төлөвлесэн Аркалык хот орчимд буусан байна. Дэлхийд буцсан оросын сансрын нисэгч Геннадий Падалко, Сергей Ревин, америкийн Жозеф Акаба нар тойрог замд 124 өдөр ажиллажээ. Сансрын нисэгчдийн биеийн байдлыг шалган үзээд чийрэгжүүлнэ. Оросын сансрын нисэгчид энэ зорилгоор Москва орчимд, америкийн иргэн эх орондоо очно. Геннадий Падалка «Союз» сансрын хөлгээр 4 дахь удаагаа, Сергей Ревин, Жозеф Акоба нар анх удаа буусан юм.

Өнөөдөр дэлхийд буцсан багийн гишүүд тойрог замд ажиллах үеэрээ оросын сансрын хөтөлбөрийн дагуу задгай сансарт нэг удаа гарч, «Прогресс» ачаа тээврийн ба японы» НТV-3 «Конотори» ачаа тээврийн хөлгүүдийг хүлээн авч ачааг нь буулгав. Түүнчлэн тэд «Союз ТМА-05М» жолоодлогот сансрын хөлгийг хүлээж авчээ. Түүнээс гадна Падалка, Ревин, Акаба нар ОУСС дээр эрдэм шинжилгээний 40 гаруй туршилт хийсэн байна. НАСА-гийн сансрын нисэгч Санита Уилльямс дэлхийд буцаж ирсэн Геннадий Падалкаг орлож ОУСС-ын багийн шинэ дарга болов. Оросын сансрын агентлагийн сансрын нисэгч Юрий Маленченко, JAXA сансрын агентлагийн сансрын нисэгч Акихитко Хосидэ нар түүнтэй хамт станц дээр нислэгээ үргэлжлүүлж байна.