Өмнөд Солонгос улсын ТЦХ-ний байлдааны хөлөг онгоцууд өнөөдөр ажлын айлчлалаар Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Өмнөд Солонгос улсын зочид, далайчдыг ОХУ-ын ТЦХ-ний гвардын пуужинт аврага хөлөг онгоц “Варяг” дээр хүлээн авч байна. Өмнөд солонгосын далайчид өнөөдөр Номхон далайн флотын командлалын төлөөлөгчидтэй уулзаж, Владивосток хотын даргын байранд зочлох юм байна. Харин даваа гаригт тэд “Номхон далайн флотын дайчин алдрын” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, оросын далайчидтай хөл бөмбөг тоглож дараа нь хотоор зугаалах юм байна. Есдүгээр сарын хоёрдугаар хагас Номхон далайн флотынхны гадаад харилцааны хувьд хамгийн их ачаалалтай үе байх нь, сүүлийн хэдэн жилийн дотор анх удаа Владивосток хотод АНУ, Япон улсын байлдааны хөлөг онгоцууд зочилох юм байна.