Египетийн “Аль-Азхар” их сургуулийн дээд лам, шейх Ахмед ат-Тайеб, лалын шашныг доромжлосон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль гаргахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунаас гуйсан байна. Америкийн “Лалууд буруугүй” киноноос болж лалын шашинтай орнуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаатай холбогдуулан дээд лам ийм хүсэлт тавих болсон байна. Энэ кинон дээр зөнч Мухаммедийг үзэмжгүй байдлаар үзүүлсэн байна. Энэ өдөөн хатгасан кино интернетэд гарснаас болж Каирт эмх замбараагүй байдал 3 хоног үргэлжилсэн байна. Тус улсын нийслэлийн оршин суугчид уур омгоо америкийн ЭСЯ-д гаргасан байна. Жагсагчид АНУ-ын дипломат төлөөөлгчийн газарт нэвтрэх гэж хэдэн өдөр оролдсон юм. Египет улсаас америкийн ЭСЯ-ыг зайлуулах, Вашингтонтой дипломат харилцаагаа таслахыг хэт даврагчид шаардсан байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нарыг чулуугаар шидэж, цагдаа нар усан буу болон нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна.