ОУ-ын Хойд Кавказын Приэльбрусын Донгуз-Орун даваанд Дэлхийн 2-р дайны үеийн германы 5 их буу олсон байна. ОХУ-ын Кабардино-Балкар улсын ДХЯ-ны хэвлэлийн албаны мэдээнээс иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Энэ их буунуудыг далайн түвшнээс 2800 метрийн өндөрт олсон байна. 76 мм-ийн таван их буу, найман сум, гранат, мин, сум зэргийг олсон байна. Тэр үеийн зэвсэглэлд хамаарах эдгээр эд зүйлс нь түүхийн үнэ цэнэтэй олдвор юм гэж хэвлэлийн алба топруулсан байна. Эдгээр олдсон техинк, зэр зэвсгийг авч ирэх инженер-саперын бүлэг бэлэн болоод байна.