Афганы цагдаагынханы дүрэмт хувцсыг өмссөн үл мэдэгдэх этгээдүүд өнөөдөр тус улсын өмнөд хэсэгт НАТО-гийн 4 цэргийн албан хаагчийг буудаж алсан байна. Энэ үйл явдал болсон газар болон ямар үндэстний цэргүүд алагдсан тухай тодорхой мэдээлэл байхгүй гэж Афганистан дахь гадаадын хүчний командлал мэдэгдснийг иш татан РИА Новости агентлаг уламжиллаа. Энэ оны эхнээс орон нутгийн цэргийхэн болон цагдаагынхны гарт Афганистан улсад 50 гаруй гадаадын цэрэг офицерууд амь насаа алдаад байна.