Сирийн асуудлаарх Египет, Түрк, Саудын Арав, Иран улсуудын оролцож байгаа “лалын дөрвөлийн” үйл ажиллагаа мөргөлдөөнийг зохицуулах НҮБ болон АОЛ-ийн хүчин чармайлтад саад учруулахгүй юм. Дамаскт Сири улсын ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр тусгай төлөөлөгч Лахдар Брахими өчигдөр орой мэдэгдэхдээ ингэж хэлсэн байна. “Энэ бүлэгт багтаж байгаа бүх улсууд бидний хүчин чармайлтыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэж” тэр хэлсэн байна. Одоохондоо түүнд Сири улсын мөргөлдөөнийг зохицуулах өөрийн гэсэн төлөвлөгөө байхгүй гэдгээ тусгай төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс оролцсон Женевийн “Үйл ажиллагааны бүлэг”-ийн уулзалтын төгсгөлийн баримт бичиг, түүний өмнө ажиллаж байсан Кофи Аннаны төлөвлөгөө зэргийг тооцон үзсний үндсэн дээр сонирхогч талууд, мөргөлдөөнд оролцож байгаа талуудын төлөөлөгчидтэй уулзсны үр дүнд шинэ “замын картыг” зохиох болно гэж дипломатч онцлон тэмдэглэсэн байна.