Арабын ертөнцөд эсэргүүцлийн ажиллагааг уриалан дуудах шалтгаан болсон лалын шашинтнуудын сэтгэл санааг доромжилсон кинонуудыг ирээдүйд гаргахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээ авхыг Египет улсын ерөнхий сайд Хишам Кандил АНУ-д уриаллаа. Сүсэг бишрэлийг доромжлох нь байж болошгүй зүйл бөгөөд улам гаарч байгаа хүчирхийллийн ажиллагаа ч байж болошгүй зүйл гэж Кандил Би-Би-Си-д ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна. “Лалууд буруугүй” нэртэй лалын шашинтнуудын эсрэг киноноос болж энэ долоо хоногт лалын шашинтай орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм.