Оросын сөрөг хүчний “Сая сая хүний жагсаал” өчигдөр Москва хотын төвд боллоо. Албан ёсны мэдээгээр 14 мянган хүн оролцсон байна. Хоёр дахин их хүн ирсэн гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Ээлжит эсэргүүцлийн жагсаалаа 10-р сард явуулна гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаал, цуглаан тайван байдалд болсон гэж цагдаагынхан мэдээлсэн байна. “Зүүний фронт” гэгчийн зохицуулагч, сөрөг хүчний олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны байнгын оролцогч Сергей Удальцовыг цагдаагийхан уламжлал ёсоор баривчилсан байна. Энэ сөрөг хүчний байгууллага бол ОУ-ын социалист хөгжлийн талынханы нам юм. Сүүлд нь сөрөг хүчний нөхрийг суллалсан байна. Энэ эсэргүүцлийн арга хэмжээний дүнгээр сөрөг хүчнийхэн тогтоол баталсан байна. Сөрөг хүчнийхэн хууль бус гэж үзэж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг огцруулах болон дахин сонгууль явуулахыг энэ баримт бичигт шаардсан байна. Улс оронд парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, ОУ-д улс төрийн өөрчлөн байгуулалт хийх, “улс төрийн хоригдол” гэгчдийг нэн даруй суллахыг зэрэг шаардлагыг сөрөг хүчнийхэн тавьсан байна. Сөрөг хүчнийхэн тайван замаар хийх тэмцлээ үргэлжлүүлэхээ амалсан байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр "Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө, Путин сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалд анхаарал хандуулж чадаагүй гэж хэлсэн байна. Бямба гариг Путин хувьд “ажлын өдөр” байсан ба энэ өдөр тэрээр Белорусс улсын ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэлэлцээр хийсэн гэж Песков ярьсан байна. “Харамсалтай нь бидэнд энэ үйл ажиллагааг ажиглах зав байсангүй” гэж Песков хэлсэн байна. Өчигдөр сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаа ОХУ-ын Санкт-Петербург болон бусад хотуудад болсон байна.

Гэрэл зураг