Москва хотын төвд болсон “Сая сая хүний жагсаал” урьд нь мэдэгдэж байснаасаа хэдэн цагийн өмнө өндөрлөсөн байна. Сөрөг хүчний тэргүүнүүд бэлтгэсэн хөтөлбөрөө танилцуулахаас өмнө хүмүүс тарж эхэлсэн байна. Харин зохион байгуулагчид нь тайзаан буулгаж, бэлтгэсэн техинкээ хурааж эхэлсэн юм.

Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар бямба гаригт оросын нийслэлийн төвд төр засагт дургүйцлээ илэрхийлэхээр 13 мянга орчим хүн цугларсан байна. Харин зохион байгуулагчдын ярьж байгаагаар тэрс үзэлтнүүд 10 дахин их байжээ. Аль аль тоо нь амалсан хүмүүсийнхээ тоонд хүрэхгүй байсан ба түрүүнд болсон хоёр жагсаалынхаа тооноос хол дутуу байлаа. Цагдаагынхны мэдээлснээр өвөл Болотный талбай дээр 40 мянга орчим хүн цугларсан нь дээд амжилт болсон байна. Үүнээс хойш сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо аажмаар буурсан юм. Эсэргүүцлээ илэрхийлэх ийм хэлбэр үеээ өнгөрөөсөн, сөрөг хүчинд санал болгочихоор нэг ч тодорхой хөтөлбөр байхгүй, нэг ч онцгой тэргүүлэгч байхгүй гэж Олон улсын улс төр, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Александр Ципко үзэж байна: «Амвдралын туршлага талаас нь авч үзвэл эдгээр хүмүүс хэн ч биш. Хүн аймаар хатагтай Чирикова, оросын жирийн нэг хувьсгалч Удальцов зэрэг л байна шүү дээ. Харин Навальный бол соёлтой боловсролтой залуу тэгэхдээ түүнд өөрийн гэсэн ухаан байгаа. Энэ тэргүүнүүд юу ч хийж чадахгүй эхний шалтгаан нь энэ юм. Харин хоёр дахь шалтгаан нь нилээн нухацтай. Нэг хувь хүний эсрэг чиглэсэн эсэргүүцлийн хөдөлгөөний иймэрхүү хэлбэр нь гамшигийн байдалтай юм. Тэнд нэг ч тодорхой бодит хөтөлбөр байхгүй юм. Энэ бол зүгээр нэг жүжигчилсэн тоглолт эсвэл төр засагтай эвлэрэхгүй байгаагаа харуулах гэсэн хүслээс цаашгүй зүйл юм» гэж хэллээ.

Үнэхээр тов тодорхой хөтөлбөр танилцуулна гэж цугларагсад эцсээ хүртэл хүлээсэн. Либералууд зүүнийхэнтэй тохиролцоонд хүрсэн тухай зарлана гэж ПАРНАС либерал намын нэг дарга Борис Немцовоос хүлээж байсан юм. Бараг л тохиролцоонд хүрсэн тухай тэрээр яриагаа эхэлсэн боловч явцын дунд түүнийгээ бараг л үгүйсгэх шиг боллоо: «Улс төрийн хоригдлуудыг нэн даруй сулла гэсэн манай улс төрийн шаардлага маш тодорхой байгаа. Та нар дэмжиж байна уу? Парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нийгмийн хяналтын дор шудрагаар явуулах энэ бол 2 дахь шаардлага нь юм. Та нар дэмжиж байна уу? ОСНААҮ-ний бүх тарифуудын өсөлтийг нэн даруй зогсоохыг бид өнөөдрөөс эхлэн шаардах болно гэдгийг та бүхэн мэдтүгэй! Та бүхэн санал нэг байна уу? Зүүнийхэн яагаад дуу муутай байна вэ? Яагаад либералууд л дуу хоолойгоо өргөөд байна вэ? Би нэг л ойлгохгүй байна» гэж тэр хэллээ.

Немцовын хэлсэн үг цуглааны эрс өөрчлөлтийн цаг боллоо. Дөнгөж саяхан Төрийн Думын депутатын мандатаасаа салсан Геннадий Гудков, блогчин, бизнесмен Алексей Навальный нараас хүмүүс шинэ тодорхой зүйлийн хүлээж байсан боловч тэд нь бас хуучин уриа лоозонгоо ярьж байлаа. Энэ цуглаанд олон либерал хөдөлгөөнүүдийн төлөөлөгчид, тэргүүлэгчид ирээгүй нь сонин байлаа. “Яблоко” намынхан болон саяхан ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, тэрбумтан Михаил Прохоровын талынхан ирсэнгүй. Ийм нөхцөл байдалд сөрөг хүчний хагаралын тухай ярихад хэцүү юм. Тэдэнд жинхэнэ лидер ч алга тэднийг нэгтгэж чадах зорилго ч алга байна гэж Александр Ципко мэдэгдлээ: «“Яблоко” бол либерал, ардчилсан намын сайхан түүхтэй сэхээтнүүдийн нам юм. Энэ намд үндэс суурь байгаа. “Яблоко” нам болон түүний тэргүүнүүд энэ хагас галзуу либералууд, хагас галзуу үндэсний үзэлтнүүдтэй юугаа хийх юм бэ?» гэж тэр ярилаа.

Москва орчмын Химки томоохон хотын даргын суудлын төлөө тэмцэх бодолтой байгаа Евгения Чирикова л тодорхой зүйлийн тухай ярилаа. Өөрийнхөө зорилгыг шалгаж үзхээр шийдсэн цорын ганц хүн бол энэ эмэгтэй байлаа гэж Төрийн Думын депутат Александр Трапезников ярьж байна: «Энэ бол сөрөг хүчний хийх ёстой соёлтой алхам юм. Энэ жилд биш юмаа гэхэд дараачийн жилийн сонгуульд сөрөг хүчний тэргүүнүүд хүч үзэх хэрэгтэй гэж би үзэж байна. Хэрвээ ард түмэн тэдний зорилгыг сонсож байвал энэ л чухал юм. Харин одоохондоо үүнийг би олж харахгүй байна. Тэгэхлээр тэдний лоозонг оросуудын ихэнх нь дэмжихгүй байна гэсэн үг» гэж тэр хэллээ.

Москвагийнхтай төсөөтэй эсэргүүцлийн жагсаал ОУ-ын олон хотод бямба гаригт болсон юм. Эсэргүүцлийн жагсаал бүс нутаг бүрт болох ёстой гэж сөрөг хүчний тэргүүнүүд ярьж байсан боловч үнэндээ тийм юм болсонгүй. Москвагийн уриалганд хөдөө нутгийнхан даруухан хариу өглөө. Санкт-Петербургт болсон “Сая сая хүний жагсаалд” 800 хүн, Саратов, Казань хотуудад гудамжинд зуугаадхан хүн л жагссан байна.

Гэрэл зураг

Гэрэл зураг