Дэлхийн санхүү эдийн засгийн дөрвөн жилийн хямралыг Европчууд шинэ хямралын эхлэлээр тэмдэглэх дөхлөө. Энэ долоо хоногт европын тогворжуулах сангийн хувь заяа хутганы ирэн дээр байлаа. Учир нь энэ сан өөрийн хамгийн гол мөнгөн хөрөнгийн нийлүүлэгч Герман улсыг алдах дөхсөн юм. Азаар бүх зүйл тайван өнгөрч, шинжээчид түгшүүрийн дохио дэлдэхийн оронд дөрвөн жилийн дүнг гаргаж ирээдүйн тухай нэг их сайн биш таамагийг дэвшүүлсэн байна.

АНУ-д 2008 оны 9-р сарын 15-нд хөрөнгө оруулалтын Лехмэн Бротерс банк дампуурсан юм. Энэ өдөр эдийн засгийн хямрал эхэлсэн гэж тооцдог байна. Хамгийн сонирхолтой нь АНУ үүнээс болж нэг их хохироогүй бөгөөд гол цохилт нь хөгжиж буй орнууд болон амар тайван Европ тивд оногдсон юм. Энэ 4 жилийн хугацаанд улс төрчид болон эдийн засагчид авралын олон янзийн механизмийг тааруулж үзлээ. Европын тогтворжуулах механизм бол хамгийн сүүлчийн ноу-хау юм. Тусламжийн энэ сангийн нийт хэмжээ нь 700 сая евро бөгөөд үүний 80 саяыг нь еврогийн бүсийн гишүүн 17 орон шууд оруулах ёстой ба гуравны нэгийг нь Герман улс оруулах ёстой юм. Үүнтэй санал нийлэхгүй байгаа бараг 40 мянган германчууд засгийн газрын энэ өглөгч хандлагийг хууль бус гэдгийг батлуулахын тулд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Хэрвээ Үндсэн хуулийн цэц тэдэнтэй санал нэгдсэн бол еврогийн бүс өнөөдрийн байдлаар аврагдах хамгийн гол алхамаа алдаж Герман улсад улс төрийн хямрал эхлэх байлаа. Азаар бүх юм сайн сайхнаар дууслаа. Еврогийн бүсийг Герман улс хэзээч орхихгүй гэдгээ дахин баталлаа гэж хөрөнгө оруулалтын стратегч Георгий Воронков үзэж байна: «Герман улс өөрийгөө еврогийн бүсээс ангид үзэхгүй байгаа гэдгийг тайлбарлах гэж Ангела Меркель хоолойгоо сөөтөл ярилаа. Еврогийн бүсийн одоогийн оролцогчид бүгдээрээ үлдэх ёстой гэж тэр үзэж байгаа ба тэдэнд бүх хүчээрээ туслахаар төлөвлөж байна. Меркель бол улс төрч, тийм учраас хязгааргүй өсөж байгаа зарлагын эсрэг тэмцэж байгаа өөрийн эх орон нэгтнүүдээ болон нийгмийн зардлыг нэмэгдүүлхийг хүсэж байгаа ЕХ, Еврогийн бүсийн хөршүүдээ дэмжихийг хүсэж байна. Ингэхээр мөнгө хэвлэдэг машинуудыг ажиллуулах болно гэсэн үг» гэж тэр ярилаа.

Америкийн Санхүүгийн нөөцийн газрын хуралдаанаар мөнгөний бодлогын гурав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тухай зарласан яг тэр үеэр Герман улсаас сайн мэдээ ирсэн юм. Ингэснээр АНУ-ын эдийн засаг ойрын үед мөнгөний шинэ урсгалаар сэлбэгдэж цэцэглэх болно. Тэгэхдээ баярлах цаг болоогүй гэж Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Яков Миркин үзэж байна: «Европт болон далайн чандад цаасан мөнгө хэвлэх ажлыг уруу татсан өсөлтийн зам биднийг хүлээж байна. Энд бид савангийн хөөсний бөөгнөрөл болон эрсдлийн нягтралыг үзэх ба дунд хугацааны үед энэ хөөснүүд хагархыг бид харах болно. Энэ үзэгдэл нефтийн зах дээр ажиглагдах болно гэж тэр ярилаа.

Европын тогтворжуулах сан байгуулагдсан явдал, америкийн Санхүүгийн нөөцийн газрын хуралдаанаар мөнгөний бодлогын гурав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тухай зарласан зэрэг нь улс төрчид болон эдийн засагчид хямарлын дөрвөн жилд асуудлыг зөвхөн богино хугацаанд шийдвэрлэхэд суралцсан гэдгийг харуулж байгаа юм. Харин нөхцөл байдал урьдын адил аюултай тогтворгүй байсаар байна.

Дэлхийн эдийн засаг дэлхийн санхүү эдийн засгийн хямралын хоёр давалгааг даван туулаад байгаа билээ. Анхных нь 2008 онд Ази тивд хүчтэй цохилт өгсөн бол 2010 оных еврогийн бүсийн орнуудад нөхөж баршгүй хохирол учрууллаа. Эдийн засагчид энэ намар 3 дахь давалгаа болно гэж таамаглаж байна. Гол цохилтыг Хуучин ертөнц хүлээх ба 10-р сард еврогийн бүсийг Грек улс орхих бололтой. Одоо улам олон улс Европын улсуудтай харилцаагаа багасгахыг оролдож, хөрөнгөө өөр зах зээл рүү чиглүүлхийг оролдож байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Жишээ нь, БРИКС-ийн орнуудад хөрөнгөө шилжүүлэх шаардлагатай гэж америкийн шинжээчид ярих боллоо. Европоос хамаарлаа багасгахын тулд АНД-н орнуудтай илүү ойр ажиллах хүсэлтэй байна гэдгээ ОУ 9-р сарын эхээр болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ойлгууллаа.