Москвад болсон сөрөг хүчний цуглаанд оролцогчид нийгмийн болон улс төрийн чанартай шаардлагуудыг агуулсан тогтоол баталсан байна. Төр засгийг шүүмжилж, Путины явуулж байгаа бодлогыг хүлээн зөвшөөхгүй байгаагаа илэрхийлж, энхийн бүх арга хэрэгслийг ашиглан тэмцлээ үргэлжлүүлнэ гэж тус тогтоолд өгүүлсэн байна. Үүнээс гадна сөрөг хүчнийхэн “улс төрийн хоригдлууд тэр дундаа 5-р сард Москвад Болотный талбайд эмх замбараагүй байдал гаргасан хэргээр баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллах”, улс төрийн шинэчлал хийх, ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулах зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Энэ баримт бичгийн нийгмийн хэсэгт “ОСНАА-н тарифын өсөлтийг зогсоох, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон тэтгэвэрийн системийг унгаахаа зогсоох, түшмэдийн аппаратад зарлага гаргахаа зогсоох, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа болон ажил хаях эрхийг чөлөөтэй болгох” зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Москвагийн засгийн газартай зөвшилцсний үндсэн дээр явуулсан сөрөг хүчний цуглаанд 14 мянган хүн оролцсон байна.