Москвагийн төвийн Сахаровын өргөн чөлөөнд болсон сөрөг хүчнийхний цуглаан өндөрлөж байна. “Засгийн эрхийг саятнуудад биш сая сая хүмүүст өгье!”, “Улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллал!”, “Хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцье!” зэрэг уриан дор энэ удаагийн жагсаал болсон байна. Сөрөг хүчнийхний мэдэгдснээр “сая сая хүний жагсаалд” зөвшөөрлийн дагуу 25 мянган хүн оролцох ёстой байлаа. Энэ цуглаанд 14 мянга орчим хүн ирсэн ба одоо 11 мянга орчим хүн үлдээд байна гэж ДХЯ мэдэгдсэн байна. “Баруунхны” жагсаалыг “Парнас”, “Иргэний фронт”, “Эв санааны нэгдэл” зэрэг хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд болох Борис Немцов, Илья Яшин, Гарри Каспаров нар удирдан явуулж байна. Сөрөг хүчний нэрт төлөөлөгч Алексей Навальный тэдэнтэй хамт байна. Сергей Удальцов энэ цуглаанд “Зүүнийхнийг” авч ирсэн байна. Олон нийтийн хэв журам зөрчигдсөн явдал гарсангүй. “Оросын хойд нийслэл” Санкт-Петербург хотод болсон жагсаал тайван болсон ба түүнд 800 орчим хүн оролцсон байна.