Москвагийн засгийн газартай зөвшилцсний үндсэн дээр хийж байгаа сөрөг хүчний жагсаалд оролцогчид академич Сахаровын өргөн чөлөөнд хүрэлцэн ирлээ. Сөрөг хүчнийхний мэдэгдснээр “сая сая хүний жагсаалд” зөвшөөрлийн дагуу 25 мянган хүн оролцох юм байна. “Баруунхны” жагсаалыг “Парнас”, “Иргэний фронт”, “Эв санааны нэгдэл” зэрэг хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд болох Борис Немцов, Илья Яшин, Гарри Каспаров нар удирдан явуулж байна. Сөрөг хүчний нэрт төлөөлөгч Алексей Навальный тэдэнтэй хамт байна. Сергей Удальцов энэ цуглаанд “Зүүнийхнийг” авч ирсэн байна. “Засгийн эрхийг саятнуудад биш сая сая хүмүүст өгье!”, “Улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллал!”, “Хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцье!” зэрэг уриан дор энэ удаагийн жагсаал болж байна.