Москвад “Японы намар” наадам эхэллээ. Хөтөлбөрт –үзэсгэлэнгүүд, японы киночдын бүтээлүүдийг дэлгэцнээ гаргах болон концерт, олон тооны мастер-класууд байх болно. Наадмыг японы Боттян теартын “Зоосон дээрх тангараг” мюзиклын тоглоолт эхэллээ. Хөгжимт жүжигт орос-японы дайны үеийг харуулсан бөгөөд оросын олзлогдсон офицер япон сувилагч бүсгүйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Мюзиклын театрын хамт японы зочид 2010 онд Мацуяма хотын цэргийн эмнэлэг байсан газар буюу эртний нэгэн цайзны худгаас олдсон алтан зоос авчирчээ. Зоосон дээр оросын офицерын болон япон бүсгүйн нэрийг цоолборлосон байжээ. Тэдний энэхүү бодит түүх мюзиклыг найруулан тавихад хүргэсэн байна.