Саран дээр буусан анхны сансрын нисгэгч Нил Армстронгийн чандрыг Атлантын тэнгист оршуулжээ. Оршуулгын ёслолын ажиллагаа өчигдөр болжээ. Талиигаачийн чандрыг түүнийг оршуулах газар цэргийн “Филиппин Си” хөлөг онгоц хүргэж иржээ. Нил Армстронг нь 8-р сарын 25-ны өдөр 82 настай таалал төгссөн. Тэрээр НАСАгийн одон орончдын эгнээнд орохын өмнө АНУ-ын Тэнгисийн црэгийн флотын нисэгчийн алба хааж байсан бөгөөд байлдааны ажиллагаанд оролцож байжээ. Арсмтронгийн нас барсны дараа түүний гэр бүл талийгаачийг АНУ ын Тэнгисийн цэргийн хүчний уламжлал ёсоор тэнгист оршуулна гэж мэдэгдсэн. Оршуулгын ёслолын өмнө Вашингтонд олон нийтийн түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол болсон. Армстронг нь хүн төрөлхтөний түүхэнд саран дээр хөл тавьсан анхны хүн юм. Армстронгийн дэлхийн хиймэл дагуул нь Саран дээр 1969 оны 7-рс арын 29 нд буужээ. Түүнтэй хамт сансрын нисгэгч Эдвин Олдрин явсан бөгөөд тэд Саран дээр 2,5 цаг байсан юм.