ОХУ–ын ГХЯ–ны хэвлэл ”Международная жизнь” /МЖ/ сэтгүүлийн энэ удаагийн дугаарт ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын ярилцлагыг нийтэлжээ. Уг ярилцлагаар орчин үеийн дэлхийн тулгамдсан асуудлуудыг хөнджээ. Бид та бүхэнд уг ярилцлагын зарим хэсгүүдээс тоймлон хүргье.

Орчин үеийн олон улсын байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? НҮБ болон улс хоорондын харилцааны олон улсын эрх зүйн бүрхэвч хүчтэй дайралтанд өртөж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна? Энэ нь олон улсын харилцааны өөр нэг хэлбэрт шилжиж байгааг гэрчилж байна уу? гэж “МЖ “ сэтгүүлийн сурвалжлагч асуув.

НҮБ-ын дүрэм бол одоогийн нөхцөлд орчин үеийн дэг журмын тогтовортой байдлыг хангаж чадах, ертөнцийн олонтуульт зохицуулагчийнхаа хувьд “программчлагдсан” хосгүй баримт бичиг юм. Өрнөдийн манай байр суурийг шүүмлэгчид юу гэж хэлж байна вэ гэхээр, НҮБ-ын АЗ “саа туссан”, яагаад гэвэл, Орос, Хятад нь Сирийн дэглэмийг утсгахад чиглэгдсэн тогтоол дээр хориг тавих эрхээ хэрэгжүүлсэн. Энэхүү байр суурь бол үнэнээс өртөө хол юм. Бид хоригийг дэглэмийг солиход чиглэгдсэн тогтоолын эсрэг хэрэглэсэн, тэгтэл НҮБ-ын дүрэм нь одоо байгаа тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсэн дэглэмүүдийн дотоодын үйл хэрэгт гаднаас хутгалдан оролцохыг хориглодог юм. Ингээд Орос, Хятад улс нь Сирийн асуудалтай холбоотой тогтоолын төслөөр санал хураалт болоход НҮБ ын Дүрмийг хамгаалсан юм.

Нилээд хэдэн улс орны олон мэргэжилтэнүүд нь олон улсын эрх орчин үеийн олон улсын амьдралд улам үнэ цэнэгүй болж байгаа нь тэдгээрийн хүрээнд багтахгуй юм гэж түгшицгээж байна. Та ийм дүгнэлттэй санал нэг байна уу?

Олон улсын эрхийн гүйцэтгэх үүрэг буурч байгаатай холбоотой үзэл бодол нь юуны өмнө, нэгэнт тодорхой болсон НҮБ-ын АЗ- ийн тогтоолуудыг зөрчсөн натогийн арга хэмжээнүүдтэй холбоотой учраас, олон улсын шинжээчдийн нийгэмлэгт “ бүртгэгдээд “байна. За, тэгвэл одоо яг юу болсоныг нэхэн саная. Хэрвээ Иракийг авч үзэх юм бол, НАТО-гийн удирдагчид НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрлийг авах гэж улайрч байсан. Энэ нь одоо тодорхой болсноор санаатай халхавч байсан. Тэд үүнийгээ бүтэлгүй болохоор мандатгүй цэргийн ажиллагаанд орсон. Тэгсэн ч тун удалгүй АНУ НҮБ ын АЗ-ийг маш эрчимтэй Иракийн үндэсний эвлэрэлийн асуудлаар бага хурал хийлгэхэд дэмжлэг үзүүлэхийг ятгаж эхлэсэн. Нийтлэг бодит зүйл ийм алхмыг шаардаж байсан тул, НАТО нь олон улсын эрх зүйн механизмдаа буцаж орох шаардлагатай болсон. Ливид НАТО мандатгүй үйл ажиллагаа эс явуулахаар шийдсэн. Учир нь, тус байгууллагын гишүүдийн нэг талын шийдвэрийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээж авахгуй гэдгийг эвсэл сайн ойлгож байсан. Тэгээд ий мандатыг тэд авсан. Харин үүнийг бүдүүлгээр ашигласан гэдэг бол, өөр сэдэв юм.

Өнөөдөр дэлхийн улстөрийн хамгийн хурц асуудал бол Сирийн зангилаа асуудал. Та энэ сэдвээр дэлхийн улс орнуудын удирдагчидтай байнга ярилцаж байдаг. Хямарлыг зохицуулахад тэдний хандлагууд танд ямар сэтгэгдэл төрүүлж байсан бэ?

Сирийн хямрал эхлэх үеэс Орос улс олон улсын хамтын нийгэмлэгийг хүчээ нэгтгэн, мөргөлдөөний бүх талуудад аливаа хүчирхийллийг нэн даруй зогсоох хандлагуудыг боловсруулж, үйл ажиллагаагаа явуулахын төлөө тууштай байр суурьтай явж ирсэн . Үүний тулд олон улсын хамтын ажиллагааны туршлагатай улстөр-эрх зүйн бааз суурь ч бий. Гэвч харамсалтай нь, сүүлийн үед Өрнөдийн түншүүд маань Сирийн хямралыг зохицуулах замыг НҮБ-ын АЗ-ийн хүрээнээс гадна эрэлхийлэх төлөвтэй байгаагаа олонтоо ярих боллоо. Ийм алхамууд нь Сирид төдийгүй Ойрхи-Дорнодын бусад орнуудад аюултай үр дагавартай гэдэгт итгэлтэй байна. Энэ нь эцсийн дүнд дэлхий нийтэд ч аюултай юм. Өмнө нь зарим орнууд НҮБ-ын АЗ –д өөрийг улстөрийн бодлоыг тулган шаардах гэж оролдлого хийж байсан. Сирийн дэглэмийг унагахад чиглдэгсэн сирихоорондын яриа хэлэлцээг урьдчилан магтацгааж байсан. Энэ нь НҮБ-ын Дүрмийн тусгаар тогтносон улсуудын дотоод хэрэгт орооцолдохгуй зарчмуудад сөргөлдөж байна. Сирийг гадаадаас дэмжигчид яриа хэлэлцээрийн процессыг эхлүүлэхийн тус улсын дэглэмийг устгах бодлого явуулж байна. Үүнээс үзэхэд, сирийн байдлыг дипломат арга замаар зохицуулах нь зарим манай түншүүдийн сэтгэлд нийцэхгүй байна. Чухамдаа, энэ нь мөргөлдөөний нэг талд дэмжлэг үзүүлснээр, сөрөг хүчнийхнийг Сирийн засгийн газартай аливаа энхийн яриа хэлэлцээр хийх ирээдүйгүй болгож, өөрөөр хэлбэл, “ливийн загварыг” хэрэгжүүлэхэд хүргэж байна. Энэ бол мухардлын зам гэж би үзэж байна. Бий болсон нөхцөл байдлаас гарах гарц бол мөргөлдөөнд оролцогч бүх талуудыг яриа хэлэлцээрийн ширээний ард суулгаж, өөрийн улсынх нь ирээдүйг тодорхойлуулах юм. Одоогоор цаг хугацаа байна. Орос улс ийм ажилд бэлэн байна.