Умард-Солонгост тэнгисийн ачааны терминал барьж байгуулах боломжийн талаар Москвад ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Игорь Моргулов болон ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайд Ким Ён Дже нар хэлэлцэн тохиролцов. Ачааны цогцолборыг БНАСАУ-ын Раджин боомтод байгуулахаар төлөвлөж буй юм. Ярилцлагын явцад орос-солонгосын улс-төр, худалдаа-эдийн засгийн тулгамдсан бусад асуудлуудаар ярилцав гэж ОХУ-ын ГХЯ уламжлав.