Египтийн улс-төрийн намын холбоо ариун шүтээн Мухаммедыг гутаан доромжилсон “Мусульманууд буруугүй” америкийн кино гарсны дараа ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн хоер хүүгээс нь АНУ-ын иргэншлээсээ татгалзахыг шаардав. Энэ тухай орон нутгийн “Аль-Марси аль-Яум” портал уламжилжээ. Түүнчлэн, улстөрийн тэмцэгчид лалын шашныг гутаан доромжилсон киноны эсрэг тэмцлээ нэгтгэн АНУ- ын эрх баригчдаас уучлалт гуйхыг шаардах төлөвтэй байна. Түүнчлэн, тэд одоогийн Египтийн эрх баригчдын байр суурийг “сул дорой ” байна, тэдний “баримталж байгаа бодлого шүүмжлэл” хүлээх ёстой гэжээ . Египтийн улстөрийн намуудын холбоонд 23 улстөрийн намууд, долоон залуучуудын хөдөлгөөн ордог. Өчигдөр уламжлалт баасан гаригийн мөргөлийн дараа киног эсэргүүцсэний дохио болгож Египт даяар хотуудын төв талбайд эсэргүүцэлийн жагсаалууд болов. Хамгийн их хилэнтэй эсэргүүцэлийн жагсаалууд Каирт болж байгаа бөгөөд энд эмх замбараагүй байдал гурав хоног үргэлжилж байна. Босогчдын зорилго нь америкийн ЭСЯ –ыг татан буулгаж, Вашингтонтой дипломат харилцаагаа цуцлахад оршиж байна.