Өнөөдрийн манай нэвтрүүлгээр эстрадын залуу дуучин Виктория Дайнекогийн уран бүтээлээс танилцуулна. Нүдэнд дулаахан, сайхан дуу хоолойтой танхилхан энэ бүсгүй шоу-бизнесийн оргилд хүрэх гэж шийдвэртэй зорьж явна, түүний хэтийн зорилт :олон улсын түвшинд гарч, дэлхийд нэртэй болох.

Виктория Дайнеко Казахстанд төржээ. Дараа нь тэдний гэр бүл оросын Саха улсын Мирный хот руу шилжижээ. Тэр бага наснаасаа дуулж, бүжиглэх дуртай, авъяастай хүүхэд байжээ. Охин дуучин болохыг мөрөөдөж байхад, харин эцэг, эх нь түүний вокалын чадварыг төдийлөн үнэлдэггүй байжээ. Тэгээд охиныг “Якутын очир эрдэнэ” сонгодог бүжгийн чуулгад оруулжээ. Вика сургуульд сурч байхдаа, дуучдыг шалгаруулах уралдаан тэмцээнд байнга оролцож, тэр ч бүү хэл дандаа шагнал хүртэж байв. Ингэхдээ Вика хөгжмийн тусгай боловсрол эзэмшиж чадаагүй, учир нь Мирный хотод мэргэжлийн дуучин сургах байгууллага байсангүй. Тэр мөн гадаад хэлэнд их авъяастай байжээ. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Виктория Дайнеко гадаад хэлний дээд сургуульд суралцахаар Москваг зорьсон юм. Орос улсын нийслэлд ирснийхээ дараа Вика “Фабрика звезд” телевизийн төсөлд оролцож өөрийгөө сорихоор сэтгэл шулуудсан юм. Тэгсэн тэр уг уралдаанд амжилттай оролцоод зогсохгуй, бүр тэргүүн байрны шагнал хүртсэн! Ингэж 17-хон настай Виктория Дайнеко төслийн хамгийн залуу ялагчаар тодорч, олны танил болсон юм. Тэрээр бусад оролцогчдын хамт хамгийн өмнө хожид байгаагүй гайхамшигтай айлчлан тоглолт-шоунд оролцсныхоо дараа “Лейла” дууг бичүүлж, Тайландад клип хийлгэсэн юм.

“Фабрика звёзд” төсөлд ялсныхаа дараа Виктория Дайнекогийн эстрадын тайзнаа гарах түүний хүсэл мөрөөдөл амьдралд хэрэгжиж эхэлсэн. “ Тайзан дээр би илүү нээлттэй, өөрийн хүчинд илүү итгэлтэй байдаг “гэж дуучин бүсгүй маань сэтгэлээ нээхийн хамт,бидэнтэй амжилтынхаа нууцаас ч хуваалцсан юм. “Хамгийн гол нь саад бэрхшээлийн өмнө бууж өгөхгүй байх нь чухал”гэж тэр ярьлаа.

Виктория Дайнеко “Ледниковый период” /”Мөсний улирал “/телевизийн шоунд оролцоход нь түүний хосоор нэрт мастер, Олимпийн аврага Алексей Ягудин байсан юм. Түүнчлэн, дуучин. Эмэгтэй маань “Иголка” дууг бичүүлсэн . Түүний хамгийн сүүлд гарсан цомогт сүүлийн гурван жилийн хамгийн шилдэг дуунууд орсон бөгөөд цомгийг “Иголка” буюу “Зүү” гэж нэрлэжээ.