Японтой нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдсан нөхцөлд японы бараа таваарыг худалдан авахаас татгалзах уриа хятадын интернетэд олонтаа гарч байна. Япон маргаантай Дяоюйдао арлуудыг улсынхаа мэдэлд авсан нь хор уршигтай болж мэднэ гэж БНХАУ-ын арилжааны дэд сайд Зян Зэнвэй анхааруулав. Гэвч талууд эдийн засгийн талаар бие биедээ нөлөө үзүүлэх хязгаарлагдмал хэрэгсэлтэй гэж шинжээчитд үзэж байна.

Гол төлөв блогод хэнээрхэл дэгдээсэнд ажиглагчид анхаарлыг хандуулав. Энэ удаагийн жагсаалын цар хурээ ч жишээ нь 2005 оныхтой тэнцэхгүй байна. Тэр үед японы сурах бичигт туухийн баримтыг гуйвуулсныг эсэргууцэгчид хятадын хотуудын гудамжуудад гарсан билээ. Харин Японы эсрэг арга хэмжээ авч болзошгуй гэж хятадын зарим шинжээч узэж байна. Интернетийн санал асуулгад оролцогчид цэргийн ажиллагаа явуулахын төлөө байна.

Гэвч албан ёсны мэдэгдлүүдийн өнгө аяс дипломат уг ярианд ойр байна. Хятадын ба японы эрх баригчид манёврлах боломжтой. Санал зөрөлдөөнийг гааруулаад эвлэрэх бололтой. «Жэньминь жибао» сонины тайлбарыг уунтэй холбогдуулан дурдая. Тайлбар гадаад улс төрийн асуудлаархи албан ёсны узэл санааг тусгасан байх. Ийн материалыг Бээжинд суугаа гадаад улсуудын элчин сайдын яамдын ажилтнууд нэлээд анхааралтай уншдаг. Японы турэмгий бодлого дэлхийн 2-р дайны үед дампуурсныг дурдсан боловч Токиод хандан маргаантай асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулахыг уриалжээ. «Япон андууралаа ухамсарлаж, зөв замд буцах ёстой «гэж сонины тайлбарын төгсгөлд бичжээ.

Бээжин Токио хоёр енеегийн тугшууртэй байдлаас гарах зев зам олох бололтой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин «ОДХ» радиод мэдэгдэв. Хятад Япон хоёр улс одоогоор нөхцөл байдлыг олон нийтийн үзэл санааг дайчлахад ашиглаж байна гэж шинжээч үзэж байна: «Бээжин Токио хоёрын сөргөлдөөн туйлдаа хүрэхгүй гэж бодож байна. Эдгээр хоёр орны хөрөнгө оруулалтын ашиг сонирхолыг харгалзвал зохино. Энэ удаагийн сөргөлдөөн байн байн унаж, өрнөж байгаа америк-хятадын харилцааны загвартай төстэй. Өнөөгийн уналт өрнөлтээр солигдоно. Тэр тусмаа Хятад-Емнед Солонгос-Япон чөлөөт худалдааны бус байгуулах ажил эрч хүчээ авч байна. Иймээс байдлыг даамжруурлж, худалдааны дайн дэгдээхийг хэн ч сонирхохгуй байна. Сөргөлдөөн туйлдаа хүрэхгүй» гэж Сергей Лузянин үзэж байна.

Гурван талын худалдааны хэмжээ 690 тэрбум долларт хүрсэн. Энэ нь Бээжин, Токио, Сеул гурав улс төрийг эдийн засагтай холихоос татгалзахад нөлөөлнэ. Хятад-японы энэ удаагийн сөргөлдөөний дараа улс төрийн харилцаа хуйтэрч, эдийн засгийн хэлхээ холбоо хэвээр хөгжих бололтой.Санхуугийн шинэ хямрал тулгарсан нөхцөлд эдийн засгийн хориг мухадмал байдалд оруулахыг Япон ч Хятад ч ойлгож байна.Хятадын зах зээл японы зогсонги байдалд орсон здийн засгийн нэг ёсны аврагч болсон. Хятадын үйлдвэрлэгчид японы технологийг авахыг сонирхож байна. Евро бусийн хямралаас болж хохирол хүлээсэн хятадын компаниуд Ази түүний дотор японы зах зээлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх юм.