9-р сарын 13-нд МАГАТЭ-гийн удирдах зөвлөл ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар дээр баталсан тогтоолыг тэнцвэртэй болсон гэж үнэлэв. Москва уг баримт бичгийн агуулгад сэтгэл ханамжтай байна. ОХУ ын ГХЯ мэдэгдэлдээ, тогтоолын найруулга нь Иран, МАГАТЭ-гийн хооронд яриа хэлцээг эрчимжүүлэхэд болон “зууч зургаа”/НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн орон болон Герман улс/, Ираны шугамын яриа хэлцээг урагшлуулахад чиглэгдэж байна. Тогтоол нь нөхцөл байдлыг нэн даруй улстөр-дипломатын замаар зохицуулахад оршиж байна. Тогтоолд аль нэгнийг заналхийлсэн болон буруушаасан зүйл огт үгүй гэж ОХУ ын ГХЯ тэмдэглэжээ. “Цаашдын үйл ажиллагааны явцад, талуудын яриа хэлцээ үр дүнтэй байх болно “гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.