НҮБ-ын АЗ лалын нилээд хэдэн орнуудад гадаад орнуудын төлөөлөгчдийн газрууд руу цвурал халдлага явуулсныг буруушаан, тэдгээр улс орнуудын ЗГ-аас гадаадын төлөөлөгчдийн газрыг хамгаалах үүргээ биелүүлэхийг шаардав. Энэ тухай баасан гаригт тараасан зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Энэ долоо хоногт интернетэд тавигдасан “Лалын шашинтнууд буруугүй” кино нь лалын нилээд хэдэн орнуудад өргөн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хамгийн их оргил цэгтээ Египт, Йеменьд хүрсэн бөгөөд эсэргүүэлийн жагсаалууд нь мөн Судан, Тунис, Пакистан болон Бангладешид болжээ. Баасан гаригт Тунист босогчдыг АНУ-ын ЭСЯ ны байр руу довтлох үед хоёроос доошгүй хүний амь эрсдэж, 28 хүн шархаджээ. Египтэд босогчид НҮБ- ын энхийн хүчний баазуудын Синайн арал дээрх бааз руу буудацгаасан байна. Хэт даврагсад энхийн хүчнийхний харилцаа холбоог гэмтээж чадсан байна. Цэргийнхэн хоромхон зуур бусад баазуудын хамгаалтыг шуурхай хурдан чангатгаж болон хэт даврагсдад хариу цохилт өгч байна. 9-р сарын 11-нд Ливийн Бенгази хотод АНУ-ын ЭСЯ руу самуун дэгдээгчид халдаж, дөрвөн хүнийг хороосны дотор америкийн элчин сайд байсан юм. Сая НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун тэрхүү киног буруушаан “ энэ кино бол зориудаар хүмүүсийн тэвчээрийг барж, цус асгаруулахын тулд санаатайгаар хийсэн” байна гэв.