Хятад улсын янз бүрийн хотуудад Япон улстай маргаантай Дяоюйдао /японоор Сенкаку/ арлуудын асуудлаар эсэргүүцсэн хөдөлгөөн им дахин сэргэв. Бээжингийн Япон улсын ЭСЯ ны байрны дэргэд мянга гаруй хүн цугларчээ. Жагсагчид хятадын далбаа болон арлуудыг хамгаалах тухай уриатай зурагт хуудаснууд барьжээ. Японы эсрэг жагсаалууд нь Шанхай/Зүүн Хятад/болон Чанша /Хунань мужийн төв/ болж байна. Жагсагчид японы эсрэг уриануудыг хашгирч, тус улсын далбааг шатааж байна. Япон улс нь Хятад улсаас тус улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа өөрсдийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг шаардаж байна. Энэ тухай өнөөдөр Японы ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдэл хийв. Японы эсрэг жагсаал цуглаанууд нь тус улсад хэдэн өдөр үргэлжилж байна. Уг арга хэмжээ нь Хятад улс өөрийн түүхээс уламжилж ирсэн гэж тооцдог Дяоюйдао /Сенакаку/таван арлуудын гурвыг Япон улс өөрийн болгосонтой холбоотой юм. Өнгөрсөн мягмар гаригт тэдгээр арлуудыг эзэмшиж байсан япон гэр бүлээс Японы ЗГ худалдаж авсан. Бээжин уг арилжааг хууль бус гэж үзэж байна. Өмнө нь Хятад улс тус арлууд руу  өөрсдийн эргүүлийн хөлөг онгоцуудыг илгээжээ.