Египетийн эрх баригчид улс орны нь нийслэлд суугаа АНУ-ын элчин сайдын яамны байшинд ойртох жагсагчдыг саатуулахын тулд гурван метр өндөр бетон хаалт босгосон тухай өнөөдөр америкийн Си-Эн-Эн телевизийн суваг мэдээллээ. Цагдаа нар элчин сайдын яамны ойр хавийн бух гудамжийг хаав. Гэвч Каирт аюулгуй байдлын хүчин, жагсагчдын шируун мөргөлдөөн үргэлжилж байна. Жагсагчид америкийн «Лалын шажинтнууд гэм зэмгүй байна» гэдэг киноны хэдэн ангийг интернетээр үзүүлсний дараа тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв. Энэ кинонд зөнч Мухаммедыг доромжлосон гэж лалын шажинтнууд үзсэн. Жагсагчид нийслэлийн төв Тахрир талбайд гарахыг оролдож аюулгуй байдлын албаны ажилтнуудыг чулуудав. Мөн шатахуун бухий лонх шидсэн байна. Цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж, жагсагчдыг тараажээ. Египетийн бараг 250 оршин суугч мөргөлдөөнд нэрвэгдэж бэртэв. Эдүгээ цагдаа нар ёс журам сахиулагчид ба нийтийн байшин, АНУ-ын элчин сайдын яаманд халдсан ялаар 40-өөс цөөнгүй хүнийг саатуулаад байна.