Баренцево тэнгисийн Колгуев арлын загасчид бараг гурван метр урт аврага загас эрэг хавьд барив. Өөр нэгэн том аврага загас усанд холгуй байсаар байна. Арлын Бугрино тосгоны захиргаа өнөөдөр энэ тухай мэдээллээ. Арлын оршин суугчдын өгүүлснээр сүүлийн хэдэн өдөр загасчид эрэгт ойртож, завиудыг тойрч байсан аврага загасыг гурван удаа харжээ. Аюул тулгурсныг арлынханд анхааруулав. Үрьд энд аврага загас өрдөө харагдаагуй. Өнөөгийн үзэгдэл дэлхийн агаар дулаарсантай холбоотой гэж орон нутгийн оршин суугчид тэмдэглэв. Загасчид Хойд Мөсөн далайн бараг бүх тэнгист суурьшсан туйлын аврага загас гэгчийг барьсан бололтой гэж Санкт -Петербург дахь Оросын ШУА-ийн Зоологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд үзэж байна. Ийн аврага загас зургаан метр урт байдаг. Загас, хав загас агнана. Туйлын аврага загас хүнд халдах нэг ч тохиолдлыг бүртгээгүй.