БНАСАУ 2015 онд хиймэл дагуулаа хөөргөхийг ахин оролдох бололтой. Учир нь зохих боловсруулалтын талаар тодорхой амжилт гаргасан гэж өнөөдөр Жон Хопкинсын их сургуулийн америк-солонгосын хүрээлэнгийн сайт мэдээллээ. Умард Солонгос пуужинг хөөргэх талбар- Тонхэ(Мусудан), Сохэ(Тончхан) зэрэг сансрын хөлгийн хоёр буудалтай учраас товлосон хугацаанаас өмнө хиймэл дагуулаа хөөргөхийг оролдож болзошгуй гэж сайтад нийтлэсэн судалгаанд өгүүлжээ.Хеерелт амжилттай болох эсэхийг хэлэхэд хэцуу. БНАСАУ урьдынхаас илүү том шинэ пуужин үйлдвэрлэж байна гэж сайт мэдээлжээ.4-р сарын 13-нд БНАСАУ цаг уурын судлалын хиймэл дагуул бухий пуужингаа хөөргэж, баллистик технологийг хэрэглэн алсын тусгалтай ямар ч пуужинг хөөргэхийг Пхеньянд хориглосон НҮБ-ын тогтоолыг зерчсэн билээ. Пуужин агаарт бараг хоёрхон минут байгаад 20 хэсэгт хуваагдаж задрав. Хэмхэрхий нь далайд Өмнөд Солонгосын баруун эргээс барагцаалбал 200 км зайтай унажээ. Пхеньян хөөрөлт амжилтгуй болсныг хүлээв.