Бээжин японы засгийн газраас мягмар гаригт худалдан авсан Дяоюйдао (Сэнкаку) арлууд БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг нотлосон баримт бичгуудийг НҮБ-д шилжүүлжээ. Хятадын Төв телевизийн мэдээлснээр НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзсан байна. Хятадын төлөөлэгч Дяоюйдао арлуудын ба ойр хавийн усны координатын хүснэгт, тэнгисийн газрын зураг Ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулж өгэв.

« Эрт дээр үеэс Дяоюйдао Хятадын ариун нандин нутаг хэвээр байгаа хийгээд хятадын ард түмэн, засгийн газар улс орныхоо нутаг дэвсгэрийн буоэн бутэн байдлыг хамгаалах шийдвэр төгс байна « гэж Хятадын төлөөлэгч онцлов. Хятад улс НҮБ-ын тэнгис далайн эрх зүйн конвенцийн бух шаардлагыг биелүүсэн гэж телевизийн суваг тэмдэглэжээ. 9-р сарын 11-нд японы засгийн газар Хятадтай маргалдаж бүй таван арлын гурвы нь япон эзнээс худалдан авчээ. Энэ нь хүүль бус ажиллагаа гэж Бээжин узсэн юм. Одоо хятадын зургаан хөлөг онгоц маргаан уусгэсэн Дяоюйдао арлуудын ойролцоо байна.