Хакасийн экспедицид оролцогчид мануулын эрэлд гарчээ. Энэ цэрлэг муур нь Казахстан, Киргиз, Монгол болон Хятадад нутагладаг төдийгүй эдгээр орнуудын Улаан номонд оржээ. Саяхныг хүртэл Хакасид манул үгүй гэж үздэг байв. Гэтэл сүүлийн хэдэн гэрэл зургууд эрдэмтдийн ойлголтыг өөрчлөхөд хүргэв. Тэд энэ ховор амьтныг хайж олохоор зориод байна.

Манул нь нилээд тусгаарлагдсан газар нутагшдаг. Хакаси нь энэ тоонд ордоггүй байсан нь саяхан. Гэтэл гэнэт бөөн сенсаац болох нь тэр! Цуврал гэрэл зурагт бас хоёр эр муур оржээ. Гэхдэ өөрийн нүдээр мануулыг үзэх юм уу, аль эсвэл түүний мөртэй таарах боломж огт үгүй аж. Энэ бол маш хүнд хэцүү ажил гэж биологч Сергей Истомов ярьж байна: «Энэ бол гайхамшигтай явдал. Энэ гайхалтай амьтан өөрийн амьдралын үйл ажиллагааны ул мөрийг үлдээхгүй явж яаж чадаж байна! Энэ бол үнэхээр гайхалтай! Яахав дээ, чи ч гэсэн нисдэггүй л биздээ гэж бодож байна уу. Тэр насандаа цасан дээр явж, зогсож байгаад харна л гэж үгүй. Бараг л цас хайлахыг хүлээж байгаад, мөр үлдэхгүй болох тэр үед гишгэнэ. Сонин уу? Эсвэл тэр ямаан эвэртэнүүдийг явж өнгөрсөний дараа тэдний үлдээсэн туурайн мөр дээр гишгэж явдаг. Түүнчлэн, тэр өвөл болоход маш тарга тэвээрэг авдаг, үүнээсээ болж залхуу болдог учраас хоёр долоо хоног хүртэл зүгээр л хэвтэж өнгөрөөдөг» гэж хэлсэн.

Мануулын толгой хорогдох газар бол хад чулууны завсар, амьтны үүр, унасан модны ёзоор байдаг. Ирвэснээс ялгаа нь тэр муу гүйдэг, араас нь хөөхөд дороо баригдадаг. Гэхдээ энэ зэрлэг муур багагуй дайсантай. Чоно бол мануулыг томоохон нохойн адил хоромхон зуур дараад хаядаг. Түүнчлэн, энэ амьтан мэрэгч болон шувуугаар хооллодог үнэг, зээх, суусар гэх мэт амьтадтай хоол хүнсний өрсөлдөгч юм. Энэ махчин амьтан нь шаргал хүрэн өнгөтэй үснийхээ хүчинд байгалиас ялагагдадгүй. Гадна байдал болон түүний хөдөлгөөн дайсанд үл харагдахад болон түүний ан хийхэд тустай байдаг. Өөрийн идэшээ тэр сэм дагаж байгаад агнадаг. Экспедицийнхэн мануулыг барихын тулд, түүнд өгөөш бэлдэж, бүслэхээр шийдсэн тухайгаа Виктор Непомнящий ийн тайлбарласан юм: «Түүний нутагладаг газруудаар нилээд хэдэн иж бүрэн судалгаа явуулсан. Энийг юу гэж ойлгох вэ? гэвэл эхлээд бид мануулын хооллодог жижиг хөхөгчин амьтнуудын хооллодог. Тэгээд тэжээллийн бааз төвлөрч ирэхэд, мануул энэ газарт анхаарлаа хандуулж, ойр ойрхон эргэдэг. Ингэж л манай гэрэл зургийн дуранд өртсөн юм» гэж хэллээ.

Түүнчлэн, түүний нутгийг тодорхойлохын тулд мануулуудад тусгай хүзүүвч зүүж өгөх гэж байгаа. Хэрэв энэ ажил ажмилттай болох юм бол, үнэлж баршгүй мэдээлэлтэй болно гэсэн үг. Өнөөг хүртэл мануулын тухай маш бага мэдээлэл байдаг. Түүнийг амьдаар харна гээдг бол бодит биш байсан. Тэрч бүү хэл, амьтны хүрээлэнд хүртэл мануулууд нь дасдаггүй, тэдний үр төл нь халдвар васнаас болж үхдэг. Мөн эдгээр муурууд нь шөнийн амьдралтай, өдөр унтаж, амьтны хүрээлэн хаалгаа барьсны дараа халхавчаасаа гарч ирдэг.

0Сүүлийн үед мануул нь блог салбаруудын баатар болоод байгаа: түүнийг гэрийн тэжээвэр амьтан болгох маягаар хүмүүс авах гэж хэлэлцүүлэг явуулж байна. Биологичид үүнийг зөвлөхгүй байнаа, тэд үзэхдээ: мануулыг сургах боломжгүй. Энэ бол зэрлэг амьтан. Хэрвээ түүний төлөө санаа тавъя гэж байгаа бол байгалийг хамгаалахад туслах хэрэгтэй. Эрдэмтдийн үзэж байгаагаар, Саяны уулуудад энэхүү ховор амьтан хорин толгой орчим нутаглаж байна