Хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын мансууруулах бодистой тэмцэх тусгай газруудын өргөн цар хүрээтэй хээрийн сургууль Москва орчимд явагдаж байна. Ийн сургууль тус байгууллагын түүхэнд анх удаа явагдаж байна. Тусгай анги салбарууд нисэх хүчин, хуягт техник, сургагдсан нохой хэрэглэж байна.

Орос, Белорус, Казахстан, Армени, Киргиз, Тажикистан улсууд Хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагад нэгдсэн юм. 2005 оноос байгууллагын хүрээнд ажиллаж байгаа Зохицуулах зөвлөлийн гол зорилт Афганистанаас мансууруулах бодис гаргаж явуулах зам сүлжээг хаахад оршино.

Мансууруулах бодисын наймаатай тэмцэх хамтын ажиллагаа л ямар нэг үр дүнд хурнэ. Дэлхийн олон улс орон үүнийг хүлээн зөвшөөрсэн. Ийн тактик зохих үр дүнд хүрч байна. 9-р сарын 12-нд зохион явуулсан орос, америк, афганистаны мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн газрын хамтын арга хэмжээ үүний тод жишээ болсон. Энэ арга хэмжээний ур дунд Афганистаны нутаг дэвсгэрт мансууруулах бодисын 6 лабораторийг устгаж, ухэл таригч бараг 6 тонн бодисыг хураажээ. Оросын тусгай газрын шуурхай мэдээллийг үндэслэн ажиллагаа явуулсан билээ.

Мансууруулах бодисын наймаа терроизмтэй адил үндэсний аюулгуй байдалд заналхийлж байна гэж дэлхийн бараг бух улс үзсэн. Ийм бодисыг тархаасан этгээдийг маш хатуу шийтгэж байгаа боловч бодисын хэмжээ багасахгуй байна. Эргэх холбоо ажиглагдсан гэж улс төр судлаач Игорь Хохлов хэлээд: «Мансууруулах бодисын бизнесийн зарчим ийм бодис тээвэрлэх, авах, худалдах аюулыг харгалзан ашиг олоход тулгуурлсан. Төрийн аюулгуй байдлын байгууллагууд ур бүтээлтэй ажиллах тусам ийн наймаачдын бизнес илүү ашигтай болж байгаа нь сонин шуу. Мансууруулах бодис ховордож, худалдан авахад хэцүү болвол үнэ нь өсөн нэмэгдэнэ» гэв.

Ийм учраас мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд иж бүрэн хандлага шаардагдсныг Москва удаа дараа дурдав. Цагдаагийн ажиллагаа явуулж, лабораториудыг устгах нь зайлшгуй чухал. Гэвч асуудлыг бүрмөсөн шийдвэрлэхэд өөр арга барил бас шаардагдаж байна гэж Оросын батлан хамгаалах бодлогын зөвлөлийн гишүүн Александр Михайлов хэлээд: «Олон улсын хамтын ажиллагаа мансууруулах бодис уйлдвэрлэгч орнуудад өөр бизнесийг байгуулахад тулгуурлах ёстой. Харамсалтай нь бид лабораториудыг устгахаас өөр арга хэмжээ авахгуй байна. Бид тэнд үйлдвэр байгуулж, ил шууд бизнес эрхлэх бололмж хумууст олгохгуй байна. Мөн улс орнуудынхаа нутаг дэвсгэрт Афганистанд мэргэжилтнуудийг бэлтгэхгүй байна» гэв.

Героин хэмээх хүнд мансууруулах бодисыг Афганистанд их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь Орос ба Евразийн өөр олон улсад тулгарсан тувэгтэй асуудал боллоо. Мансууруулах бодис тээвэрлэгчид оросын өмнөд хилд хүчтэй шахалт үзүүлж байна. Тухайн үед Афганистанд цэргийн ажиллагаа явуулж, тус орны байдлыг хариуцах уурэг авсан НАТО-гийн орнуудтай нэгдэж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Харин мансууруулах бодисын наймаачдыг саатуулж төдийгүй дайнд суйдсэн Афганистаны эдийн засгийг сэргээхэд туслах замаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.