Ливийн Бенгазид америкийн элчин сайд Крис Стивенсын аллага өмнөөс төлөвлөгдөж байсан. Уг хэргийг АНУ-ын консулын газар руу хэсэг хүмүүс дайрах үед хүмүүсийн нүд хариулж байгаад, АНУ-ын халдалагын ойн өдөр хийсэн нь санаандгүй хэрэг биш юм. Ийм хувилбарыг Цагаан ордны албан ёсны нэрээ хэлэхээс татгалзсан төлөөлөгчдийн адил Израилийн төлөөлөгчид гаргаж байна.

Эдгээр эх сурвалжуудын уламжилснаар, элчин сайдыг хороох нь “Аль-Каидын” мэргэжлийн отрядын ажиллагаа аж. Тэдний алан хядагчид өмнө Ливид терроризмын хэргээр ял сонсож, энд хоригдож байснаа Каддафийн унасын дараа чөлөөлөгджээ. Үйл явдал өрнөхөөөс хэдэн цагийн өмнө Интернетэд тавигдасан “Аль –Каидагийн” тэргүүн Айман аз-Завахаригийн уриалага нь тэдний үйл ажиллагааны дохио болсон аж. Террорист Пакистаны нисэгчгүй онгоцны цохилтонд өнгөрсөн 6-р сард алагдсан “Аль-Каидагийн” удирдлагын гишүүн ливийн иргэн Абу Яхья аль-Либигийн өш хонзонг авахыг уриалсан.

Интернетэд америкийн лалын шашныг гутаан доромжилсон кино гарснаас хилэгнэсэн орон нутгийн хэдэн зуун хүн Консулын газрыг бүслэлтэндээ аваад байх үед алан хядагчид цугларсан хүмүүсээр халхавч хийн үйл ажиллагаагаа эхэлжээ. Нэг хэсэг нь байрыг гранотомётоор буудаж, элчин болон хамгаалалтын хүмүүс гадагш гарч явахад хүргэжээ. Нөгөө хэсэг нь тэднийг гарч ирэхийг хүлээн, машинд суухад нь дэлбэлжээ. Ийм хувилбарыг уг халдлагыг хамтран мөрдөх ажиллагааны явцад хоер улс шалгах юм.

Байдлыг судлан шинжлээд, шинжээчид АНУ нь бүс нутагт засгийн эрхэнд хэнийг гаргаж байгаа болон Сирид одоо хэнд туслаж байна гэдэг дээр олонтоо бодож байх нь зүйтэй гэж Оросын улсын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн ректорын зөвлөх Олег Пересыпкин ийн ярьж байна: «Америкчууд маш тактиктай нарийн, юмыг дорно сэтгэдэг. Мубарак юм уу, Каддафийг хороох пээр шүү дээ. Гэтэл хэнд тусламж үзүүлэх шаардлагатай вэ, хэнд татгалзахав гэх стратегийн сэтгэхүйд тэдэнд бодож үзэхэд нь цаг хүрэлцдэггүй» гэж хэлсэн.

АНУ лалын шашинтнууд засгийн эрх барьдаг бусад орнуудтай бодлогоо засч өөрчилнө байх гэж Орос улсын олон улсын харилцаа, эдийн засгийн дээд сургуулийн улстөрийн дотоод бодлогын үйл ажиллагааны хэлтсийн орлогч эрхлэгч Владимир Пантин ийн ярьж байна6 «Америкчууд лалын дэглэмүүдтэй харилцаагаа болгоомжтой явуулах болно. Гэхдээ Египт, Ливид ээлжит томоохон донсолгоон болтол АНУ- ын бодлогод онцын өөрчлөлт гарахгуй. Дээрх үйл ажиллагаануудад дэндүү их хүчнүүдийг татан оролцуулсан тул цаашид нэг хэсэгтээ идэвхгүй инерцээрээ явах байх» гэж хэллээ.

Элчин сайдыг хөнөөсөн эмгэнгэлт явдал нь: Крис Стивенс Бенгази руу яах гэж явсан юм бэ, яагаад олон улсын тусгай албаныхан халдлага бэлтгэж байгаа талаар юу ч мэдээгүй байв? гэх нилээд хэдэн асуултыг төрүүлээд байгаа бөгөөд одоогоор тодорхой хариулт үгүй байна.