Өнөөдөр хятадын эргүүлийн зургаан хөлөг онгоц хоёр талын маргаан үүсгэсэн Дяоюйдао(Сенкаку) арлуудын буст цөмрөн оров. Японы засгийн газраас хямралыг зохицуулах штабыг яаралтай байгуулав. Ерөнхий сайд Есихико Нода байдал ахин хурцдсан учир өргөөндөө хугацаанаас нэг цагийн өмнө очив. Японы ГХЯ-аас будлиантай холбогдуулан Хятадын элчин сайдад аман мэдэгдэл хийжээ.

Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд Японы өөрийнх хэмээн үзсэн усан буст зориуд цөмрөн орсон гэж японы эх сурвалжаас мэдээллээ. Эдгээр хөлөг онгоц японы талын ухрах шаардлагыг тоомсорлсонгуй. Үүнтэй холбогдуулан Японы эргүүлийн албаныг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Хятадын хөлөг онгоцуудыг хүчээр ухруулах хуртэл байдал одоогоор даамжраагуй. Гэвч хоёр тал дүү чангатгагчаар марган хэрэлдэж байна. Японы талаас бүсээс гарч явахыг шаардсаны хариуд нөгөө тал энэ бус БНХАУ-д харьяалдагддаг гэж байна.

Хятадын хөлөг онгоцууд хятадын нутаг хэмээн үзсэн загас агнуурын буст үргэлж эргүүл хийдэг гэж хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Эдгээр хөлөг улс орныхоо тусгаар тогтнолыг хангаж, хятадын загасчдыг хамгаалж байна гэж хөдөө аж ахуйн сайд мэдэгджээ.Манааны хөлөг онгоцууд их буу, пуужингаар зэвсэглэгдээгүй. Гэвч энэ удаа хүчээ бардамнаж байгаа нь тод зүйл гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Энд байдал маш тугшууртэй болсон. Хятад -японы харилцаа хэвийн болсноос хойш анх удаа ийнхүү хүрцдсан» гэж Яков Бергер хэллээ.

Байдал ямар нэг үед хяналтаас гарч болзошгуй гэж Үндэсний энергийн хүрээлэнгийн захирал Сергей Правосудов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хятад, Японы хоорондын санал зөрөлдөөн ноцтой хурцдав. Энэ нь цэргийн мөргөлдөөнд хүргэж мэднэ. Ямар байсан ч ийн хандлага мэдрэгдсэн» гэв.

Талууд сөргөлдөх дөхсэн нь бур 9-р сарын 11-нд мэдрэгдэв. Мөн тэр өдөр японы засгийн газраас гурван арлыг эздээс нь худалдан авснаас хойш хятадын эргүүлийн хоёр хөлөг маргаантай буст цөмрөн орсон билээ. Үрьд японы засгийн газар эдгээр арлыг түрээслэж байсан. Худалдан авч улсын мэдэлд шилжүүлсэн ажиллагааг Бээжин хүүль бусын хэмээн үзэж, нөхцөл байдлыг харгалзан арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

Эх оронч үг яриа Хятадад ч Японд ч гаарч байна. Өчигдөр үйлдвэрчний эвлэл, эмэгтэй, залуучуудын ба оюутны зэрэг хятадын олон нийтийн дөрвөн байгууллага Хятадын ариун нандин нутгийг хамгаалах талаар бух арга хэмжээ авахыг засгийн газраас шаардав. Гэхдээ эдгээр дөрвөн байгууллагын мэдэгдлүүд яг адилхан байна. Энэ нь японы эсрэг санал гаарсан нөхцөлд нийт олныг нэгтгэхийг оролдож бух арга хэмжээг уялдуулан зохицуулж байна гэсэн үг. ХКН-ын ХVIII их хурлын өмнө Бо Силай, Гу Кайлай нар болон бусад зүтгэлтэнтэй холбоотой намын дотоодын хэрүүл маргаанаас нийт олны анхаарлыг холдуулж, нам ард түмэн хоёр эв нэгдэлтэй байгааг харуулах болсон. Японы засгийн газар эх оронч үзлийг бас ашиглахыг сонирхож байна. Учир нь дотоод улс терийн асуудал хурцдаснаас нийт олны анхаарлыг зайлуулах нь зайлшгуй чухал.

Хятадын түшмэдийн Японд хийх аялалыг болиулсан нь нийгэмд үндэсэрхэг үзлийг дэмжих үүрэгтэй. Мөн түүнчлэн хятад-японы харилцааг хэвийн болгосны 40 жилийн ойг тохиолдуулан Хятад Японы солилцооны жилийн хүрээнд зохион явуулах бараг бүх арга хэмжээг зогсоов. БНХАУ үндэслэн байгуулагдсны ойгоор 10-р сарын нэгэнд Шанхайд уламжлал ёсоор байгуулдаг хөлөг онгоцны парадад японы хөлөг онгоцуудыг оролцуулахгуй гэж урьдчилан зарлан мэдээлжээ.

Японы эрх баигчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн хятадын янз бүрийн хотод үргэлжилж байна. Эргүүлийн хөлөг онгоцууд маргаантай буст цөмрөн орсон нь жагсагчид түүний дотор Бээжинд суугаа Японы элчин сайдын яамны дэргэд цугларагсадын эх оронч хэнээрхлийг гааруулж мэднэ. Эрх баригчид байдал даамжрахад бэлэн байна. Бээжинд суугаа Японы элчин сайдын яам хамгаалах хүч нэмэгдуулэв. Японы дипломат төлөөлөгчдийн газрын тойрны нийтийн хөсгийн зогсоол болон дүгүйн ба явган замыг өчигдрөөс хаажээ.