Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ливид суугаа АНУ-ын элчин сайдыг алсан гэмт хэргийг буруушаагаад арабын орнуудын шинэ удирдагчид дипломат ажилтнуудын ауюлгуй байдлыг хариуцах ёстойг дурдав. 9-р сарын 11-нд АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад террористууд халдав. Үүний улмаас Ливи улсад суугаа АНУ-ын элчин сайд болон консулын газрын гурван ажилтан амь үрэгдэв. Зөнч Мухаммедыг доромжлосон «Лалын шажинтнууд гэм зэмгүй байна» гэдэг АНУ-д зохиосон киноны хэдэн ангийг интернетээр үзүүлсэн хэрэг явдал үүний шалтгаан болжээ.

«Ер нь хүний амь насыг алдагдуулах нь аймшигт гэмт хэрэг мөн. Энэ удаад Олон улсын конвенци, олон улсын хүүль зүйгээр амь нас, эрүүл мэндий нь хамгаалах дипломат ажилтныг хөнөөсэн « гэж Путин Сочид сэтгүүлчдэд өгүүлжээ. «Сүүлийн үед чухам халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар Оросын санал америкийн түншүүдтэй удаа дараа зөрсэн» гэж Путин тэмдэглэн хэллээ. Янз бурийн шажин шутлэгт ариг гамтай хандахыг Оросын ерөнхийлөгч уриалав.