Сирийн асуудал эрхэлсэн НҮБ- ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими сирийн ГХЯ-ны тэргүүн валид Муаллемтэй уулзалт хийв. Тус байгууллагын Нью-Йорк дахь төв байранд уламжилснаар, “тэд одоогийн бий болсон байдлаар чин сэтгэлийн, хүчирхэг яриа хэлэлцээ хийсэн “гэж уламжлав. Брахими мэдэгдэлдээ, “хямралыг зохицуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчилна” гэжээ. НҮБ-ын болон АОЛийн тусгай төлөөлөгчөөс нилээд хэдэн орнуудыг “улстөрийн далдалгаа, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэхээс зайлсхийхийг “ юуны өмнө шаардаж байна гэж Сирийн ГХЯ-ны тэргүүн цохон тэмдэглэв. Муаллемын үзэж байгаагаар, “аливаа энхийн хүчний санаачилгын луужин нь сирийн ард түмний сонирхолууд болон тус улсын гадаадаас үл хараат шийдвэр байх болно” аж. Түүнчлэн, тэр тус тулгамдсан асуудлуудыг сөрөг хүчнийхэнтэй хэлэлцэх төлөвтэй байгаа гэв.